“Москвагийн Ази мисс”-ийн тэмцээнээс Монгол охин тусгай шагнал хүртлээ

Энэ сарын 07-нд ОХУ-ын нийслэл Москва хотноо “Москвагийн Ази мисс 2013” гоо бүсгүй шалгаруулах тэмцээн болж өнгөрсөн билээ. Москва хотноо ажиллаж, амьдардаг Ази тивийн гоо бүсгүйг шалгаруулах энэхүү тэмцээнд ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Алтайн хязгаараас гадна Монгол, БНСУ, Казахстан, Туркменистан, Вьетнам, Кыргызстан орны нийт 16 бүсгүй өрсөлдсөн юм.



Энэ жилийн Москва хотын Ази миссээр Казахстаны 25 настай оюутан Саида Адилова шалгарлаа. Харин Монгол Улсаа төлөөлөн оролцсон Баярмагнайгийн Цацрал “Мисс инээмсэглэл” тусгай шагнал хүртжээ.




"Москва хотын Азийн тэргүүн дэд мисс”- БНСУ-ын Елена Цой

"Москва хотын Азийн дэд мисс”- ОХУ-ын Тувагийн Алдынай Ооржак

“Мисс Найрамдал" – ОХУ-ын Буриадын Александра Цыренова

"Мисс Үнсгэлжин" – ОХУ-ын Якутын Илона Обутова

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.