Жирэмслэлт залуужсаар байна

Жирэмслэлтийн хамгийн эхний шат бол эр эм 2 эс нийлэх буюу үр тогтох юм. Үр тогтох нь эрэгтэй, эмэгтэй бэлгэ эрхтэний оролцоотойгоор явагдана. Эдгээр нь тус бүрдээ бэлгийн эсийг боловсруулдаг. Эр бэлгийн эс буюу сперматозойд нь эрэгтэй хүний төмсөгт боловсордог бөгөөд олон саяаараа боловсорч байдаг, хөдлөж явж чаддаг эс юм. Нарийхан сүүлтэй бөгөөд түүгээрээ залан хөдлөж явдаг. Энэ эр бэлгийн эс нь толгой хэсэгтээ тэр эрэгтэйн генийн мэдээллийг агуулж байдаг. Генийн мэдээлэл гэдэг нь тухайн хүний ямар арьстай, ямар үстэй, ямар нүдтэй гээд бүх мэдээллийг агуулж байна гэсэн үг юм.


             
Сексийн үед эмэгтэй хүний үтрээнд эр хүн үрийн шингэнээ оруулдаг. Нэг удаагийн бэлгийн харьцааны үед үтрээнд ойролцоогоор эрэгтэйн бэлэг эрхтнээс 3-5 мл үрийн шингэн ялгарах ба үүнд 200-500 сая эр бэлгийн эс байдаг. Үтрээнд орсон эр бэлгийн эсүүд сүүлнийхээ тусламжтай хөдлөн эмэгтэйн үтрээнээс умайгаар дамжин үр дамжуулах хоолой (Fallopian tube) хэмээх хэсэгт боловсроод хүлээж байгаа эм бэлгийн эс рүү уралддаг. Ингээд 2-3 цагийн дараа гэхэд хэдэн зуун сая эсээс шалгарсан цөөн эс өндгөн эс дээр очдог.

 Хэдий урт, хүнд хэцүү зам туулсан ч энэ нь бас л тийм амаргүй. Хүрч очсон олон зуун эр бэлгийн эсүүдээс эм бэлгийн эс зөвхөн нэгийг нь л сонгодог. Энэ бол шинжлэх ухаан ч бүрэн тайлаагүй оньсого мэт гайхамшигт үзэгдэл юм. Нүд ам чихгүй жижиг эс хэрхэн яаж эм бэлгийн эсийг, тэр урт замыг туулан олж очдог, мөн эм бэлгийн эс тэр олон дундаас зөвхөн нэгийг нь хэрхэн яаж, ямар шалгуураар сонгодог нь үнэхээр гайхамшигтай. Монголчуудын хүний амийг олж төрнө гэдэг  нь зүүний үзүүр дээр будаа тогтохын адил гайхамшигтай зүйл хэмээн зүйрлэсэн байдагтай адил зүйл шүү. Гайхамшигтай. Ингээд хамгийн царайлаг, сэргэлэн нэг эр эсийг эм бэлгийн эс сонгож өөрийн дотроо оруулдаг.

Ингээд ээжээсээ тал генийн мэдээлэл (23 дан хромосом) агуулсан өндгөн эс, ааваасаа тал генийн мэдээллийг агуулсан (23 дан хромосм) сперматозойд 2 нэгдсэнээр хүн гэдэг амьтны анхны эх үүсвэр болсон тоосноос жижигхэн ганц эс үүсдэг бөгөөд тэр нь аав ээжээсээ тэнцүү мэдээлэл агуулсан нийт 23 хос буюу 46 хромосом гэгч кодыг агуулсан гайхамшигт нууцлаг эс бөгөөд энэ эс нь өнхрөн явж эмэгтэйн сав(умай)-ны хананд очиж наалдан бэхлэгддэг (үр тогтсоноос 7-10 хоногийн дараа).
                
Үр тогтсон эс нь өөрөө дотроо хуваагдан 1 эс нь 2 болж, 2 нь 4 болж 4 нь 16 болж хуваагдаж явсаар хүүхэд болдог байна. Гайхамшигтай байгаа биз? Ингээд жирэмслэлт эхлэж ойролцоогоор 9 сар(40 долоо хоног буюу 28 хоногоор 10 сар)-ын дараа хүүхэд төрдөг. Хамгийн сүүлийн сарын тэмдэг ирсэн өдрөөр баримжаалан хүүхэд төрөх хугацааг ойролцоогоор тооцоолж болдог. Ингэхдээ сараас 3-ыг хасаад, өдөр дээр 7-г нэмдэг. Жишээ нь: 9 сарын 1-нд сүүлийн сарын тэмдэг ирсэн бол 9-3=6, 1+7=8 буюу төрөх өдөр нь 6 сарын 8-ны орчимд төрнө гэсэн үг. 1 сарын 1 бол 10 сарын 8-нд гэх мэтээр бодож олдог.
                  
Энэ үр тогтсон эсийг төрөх хүртэл нь үр хөврөл, ураг гэж нэрлэдэг. Үр хөврөл нь нэг сартайдаа томхон самарын дайтай 1 см урт, 3 сартайдаа 9 см хэртэй 200 гр жинтэй болно. Жирэмсний дунд үеэс хүүхдийн зүрхний цохилт  сонсогдож эхэлнэ. 6 сарын сүүлээр 30 см урт, 600 гр жинтэй болдог.  Ингээд төрөх үедээ 47 см урт, 2500 -аас дээш жинтэй болсон байдаг. Зарим нэгэн шалтгаанаас болж хүүхэд дутуу, болон хожуу төрж болдог.
                 
Жирэмсний явцад хүүхэд бүрэлдэн, эд эрхтэнүүд хөгжиж байдаг бөгөөд энэ үед ямар нэгэн хортой зүйл, гадны хүчтэй үйлчлэл нөлөөлбөл урагт муугаар нөлөөлж гажигтай хүүхэд төрж болох аюултай. Иймээс жирэмсний үед маш болгоомжтой байх, тогтмол эмчийн хяналтанд байх хэрэгтэй. Архи, тамхи, кофе г.м зүйлс хэрэглэх нь урагт маш аюултай нөлөө үзүүлж гажигтай, оюуны хомсдолтой хүүхэд ч төрөхөд хүргэж болно.

Жирэмслэлт залуужсаар

Өсвөр насандаа жирэмсэлснээс болж  олон мянган охид өөрийн сурч боловсрох, ирээдүйд сайн сайхан амьдрах боломжоо  алдаж, түүнийгээ нуун дарагдуулан,  айж эмээснээс цусны даралт ихсэх, цус  багадах, бохирдох, дутуу төрөх гээд  эрүүл мэндээрээ хохирсоор байна. Залуу ээж гэж 20-оос доош  насныхныг хэлэх бөгөөд төрүүлсэн нярай нь эхний жилдээ эндэх эрсдэлтэй байдаг гэнэ. Өсвөр  үеийнхэнд тохиолддог олон ээдрээтэй асуудлын нэг нь яах аргагүй  охидын жирэмслэлт. Өнгөц харахад  хэн нэгэн охинд тулгарч буй хувийн  асуудал мэт боловч энэ нь нийгмийн олон салбараас онцгой халамж  шаарддаг.

Манай улсад сүүлийн жилүүдэд нөхөн үржихүйн гол насны бу- юу үндсэн бүлгийн эмэгтэйчүү   дийн  төрөлт буурч байхад өсвөр насных   ны  төрөлтийн давтамж нэмэгдсээр бай- на. Жирэмсэлсэн охидын ихэнх нь  хүсээгүй үедээ, тохиолдлоор, гэр бүл  болоогүй байхдаа жирэмсэлдгээс төв  суурин газрынхан нь үр хөндүүлэх,  хөдөөгийнхөн нь “хүсээгүй” хүүхдээ  төрүүлэх замыг ихэвчлэн сонгодог  аж. Судалгаанаас үзвэл өсвөр нас ныхан дунджаар 16-17 насандаа жирэмслэх болон бэлгийн замын халдварт  өвчнөөс хамгаалах ямар нэгэн арга  хэрэглэдэггүй байна. Хүүхдүүдийн  олонх нь анхны  бэлгийн хавьтлаар  жирэмсэлдэггүй  гэсэн буруу ойлголттой явдаг гэнэ.  Тэд хүссэн үедээ  үнэн зөв мэдээлэл, зөвлөгөө авч   чадахгүй байгаа нь  хүсээгүй үедээ жирэмслэх нэг шалтгаан болж байна.


Өсвөр насны жирэмслэлт нь өвчлөлийн хувь нэмэгдэх, эх, ургийн  эндэгдэлтэй холбоотой асуудал юм.  Болгоомжгүй байдлаас болж эх эндэх  нь өсвөр насны жирэмслэлтийн үед  гардаг үхлийн хоёр  дахь  шалтгаан  болдог бөгөөд бусад насныхныг бод- вол энэ бүлэгт элбэг бүртгэгддэг  аж. Хүүхэд нь 20 болон түүнээс дээш  настай эхчүүдийн хүүхдийг бодвол  2-6 дахин бага жинтэй, ургийн өсөлт  умайдаа зогсох (жирэмслэлтийн үеэр  ургийн өсөлт хэвийн бус байх)  зэрэг  эрсдэлтэй. Монгол Улсад өнгөрсөн оны  байдлаар 120 гаруй мянган 15-19  насны охид бүртгэлтэй байна. Ийм  насны мянган охид тутамд ногдох  өсвөр насны төрөлтийн тоо 1990 онд  39 байсан бол 2005 он гэхэд бараг  хоёр дахин буурч 15-д хүрчээ.  Харин  сүүлийн зургаан жилд  15-19 насны  мянган охин тутмын 20 нь төрж  байна.

Өөрөөр хэлбэл, төрөлтийн  түвшин 2005 оноос хойш буурахгүй  байгаа аж. Энэ үзүүлэлт нь манай  улсын өсвөр насны охидын төрөлт  Зүүн Азийн орнууд дунд харьцангуй  өндөрт тооцогдоход хүргэж байна.   Түүнчлэн дэлхий дээр амьдарч буй  600 сая гаруй охины 500 орчим сая нь  хөгжиж буй орнуудад амьдардаг юм  байна. Тэднээс жил бүр 15-19 насны 16  сая охин хүүхэд төрүүлж, энэ насны  охидын дунд жирэмслэлт, төрөхийн  хүндрэлтэй холбоотой эндэгдэл улам  бүр ихсэх хандлага ажиглагдаж буйг  НҮБ-аас гаргасан судалгаанаас харж  болно. Хоёр жилийн өмнө манайд 12 настай таван охин жирэмсэлж, үр хөндүүлж байгаад нэг нь хүүхдийнхээ хамт эндсэн тухай хэвлэлээр шуугиад л өнгөрсөн.

Тэгвэл өнгөрсөн онд ч мөн  адил 14-15 насны дөрвөн охин “хүсээгүй” хүүхдээсээ татгалзсан гэх мэдээлэл байна. 13 настай охид үр хөндүүлэх нь хэвийн үзэгдэл болсон тухай  эмч, мэргэжилтнүүд ярьж байгаа нь  харамсалтай мэдээ биш гэж үү. Өмнө  нь дунд сургуулийн 17-18 настай  охид ирдэг байсан бол өдгөө 13-16  насныхан дээрх асуудлаар эмнэлэгт  ханддаг болсон нь мэргэжилтнүүдийн санааг зовоох боллоо. Хүүхдийн  төлөө үндэсний төвийн судалгаагаар өсвөр насандаа ээж болсон 3000 хүүхэд манайд бүртгэлтэй байдаг юм байна. Эдгээрийн зарим нь  хүүхдээ төрүүлдэг, талаас илүү хувь  нь татгалздаг гэнэ. Энэ судалгааны цаана гэрийнхэндээ хэлэхээс айж, ичсэн охид хүчтэй эм, тан ууж, тариа хийлгэх зэргээр аминд халтай  аргаар хүүхдээ зулбуулж, амь насаа  дээсэн дөрөөн дээр авчирч байгаа нь  эмгэнэлтэй. Уржигдархан, Мек  сикт  найман настайдаа хүүхэд төрүүлсэн охиныг мэс заслын аргаар ахин  төрж чадахааргүй болгожээ. “Эмч  нар охины ар гэрийг судалсны үндсэн дээр зөв алхам хийлээ” хэмээн  дэмжиж байгааг novanews.com.ua  цахим хуудсанд мэдээлсэн байна.

Энэ мэт дэлхий дахинд өсвөр насандаа хүчирхийлэлд өртсөн, өөрсдийн  ухамсаргүйгээс болж янз бүрийн  эрсдэлд орж буй тохиолдол олонтаа  гарч, ид тоглож наадан, эрдэмд  суралцах насандаа ээж болсон нь  цөөнгүй.  Улсын гэх тодотголтой эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Н “16, 17- той охид жирэмслэх нь хэвийн үзэгдэл боллоо. Эдгээр хүүхдийн олонх  нь анхныхаа хүүхдийг авахуулдаг” гэж ярив. Хүний гавьяат эмч Н.Бүлтэн “13-16 насны охид үр хөндүүлэх нь ихэссэн. Тэгэхээр тэд бэлгийн харьцаанд эрт орж байна гэсэн үг. Энэ нь эргээд  бэлгийн замын өвчин тусах, цаашлаад үрэвсэлт өвчин эмгэгтэй болох  гээд олон сөрөг талтайг тэд ойлгохгүй байна. Тиймээс охин хүүхдээ  бага гэлтгүй зөв хүмүүжүүлж, охин биеэ хадгалж явахыг захих хэрэгтэй. Одоогийн охид жирэмслэлтийн  талаар ямар ч ойлголтгүй нь харагддаг. Жишээ нь, “Би хүнтэй унтаагүй  хэрнээ жирэмсэн болчихлоо гэж  үү” гээд гайхаад байдаг. Гэтэл найз  нөхөдтэйгөө төрсөн өдөр, тэмдэглэлт баяраар нийлж, наргиж цэнгэхдээ архийг хэтрүүлснээс согтоод  уначихдаг бололтой. Энэ үедээ хамт  наргисан хөвгүүдтэйгээ унтчихсанаа мэддэггүй. Тэгээд л өөрсдөө бэлгийн харьцаанд ороогүй гэж бодоод явтал жирэмсэн болчихсон байх жишээтэй. Энэ бол бэлгийн хүчирхийлэлд  өртсөний нэг хэлбэр” хэмээв.

Ярилцлага

-Сайн байна уу?юуны өмнө та өөрийгөө танилцуулахгүй юу?

 Намайг Гэрлээ гэдэг.Би 20настай. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 4курсын оюутан.8сартай жирэмсэн.Нөхөртэйгээ хамт амьдраад жил гаруй болж байна. Яг хүсч мөрөөдөж байгаагүй ч анх мэдээд үнэхээр их баярласан бас айсан.

-Төгсөх курсын оюутан хэр хүндрэлтэй байна?

-Мэдээж оюутан хүн ядарч цуцах үе байлгүй л яахав.Тэгэхдээ тэр бүгдийг даван туулахад туслах найз нөхөд,гэр бүлийхэн байхад юмарч бэрхшээл бэрхшээл бишээ.Гэдэс томрох тусам хөдөлгөөн удаашраад,хөлийн өсгий их өвдөнө.Өөр хэцүү зүйл бараг байхгүйдээ.

-Төрөх бэлтгэлээ хэр хангаж байна Бэлэн гэж бодож байна уу?

-Материаллаг зүйлүүдээ бол бэлдчихсэн,о доо сэтгэл зүйгээ бэлдэж байна даа. Надтай хамт нөхөр маань бас сэтгэл зүйгээ бэлдэж шинэ хүнээ хүлээж авахад бараг бэлэн болж байна.

-Сүүлийн үед төрөлт залуужиж тэр хэрээр үр хүндүүлэх явдал ихсэх болжээ.Энэ талаар?

-Үр хөндөлт хийлгэж байгаа эмэгтэйчүүд бол нэг бол амьдралын баталгаагүй, үр хүүхдээ тэжээх чадваргүй эсвэл тохиолдлийн бэлгийн хавьталд орж жирэмслэн хүний амиар нааддаг. Ихэнх эмэгтэйчүүд ард гарах үр дагавыг бодолгүйгээр зөвхөн хэг шөнийн жаргалыг хөөж хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсоноороо хүн амьны гэж болохоор хэргийг үйлддэг. Үүндэ огтхон ч санаа зовдоггүй. Үүнд их эмзэглэж явдаг.

-Манай хотын агаарын бохирдолтоос шалтгаалаад тархины гажигтай хүүхэд төрөх нь нэмэгдэх боллоо. Та энэ талаар юу хэлэх  вэ?

-Үүнд мэдээж сэтгэл эмзэглэж явдаг. Хотын А зэрэглэлийн бүсэд утаа их бага хэмжээгээр байдаг. Энэ нь жирэмсэн эхчүүдийн болоод төрөх хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөгөөс ийм хүүхэд төрдөг байх.

-Жирэмсэн эх хүүхдээ хэрхэн эрүүл бойжих мэдээллийг хаанаас авдаг вэ?

-Цахим хуудас, эрүүл мэндийн сэтгүүл,телевизийн нэвтрүүлгээр дамжуулан авдаг .Гэвч тэр бүр хангалттай мэдээлэл өгөөд байж чаддаггүй.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Монголын үрс маш олон болтугай.

Т.Ундармаа

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.