УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатар: Эрчүүд ер нь цэвэрхэн, гуалиг бүсгүйчүүдэд илүү их татагддаг болов уу?
Олон улсын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын олны танил эрхэмүүдээс бүсгүйчүүдтэй холбоотой блиц асуултуудыг тавьлаа...Тэд ямар хариулт өгсөн юм бол!
Ээлжит хүндэт зочин маань УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатар

Ээжийгээ алдаршуулна уу? Та ямар үед ээжийгээ хамгийн ихээр үгүйлдэг вэ?,Ээжийн тань таньд хэлж байсан хамгийн сайхан үг?
Миний ээжийг Дорж овогтой Саранчимэг гэдэг. Ганц хүү наддаа амьнаасаа илүү хайртай сайхан ээж байдаг. Өвдөж ядарсан үедээ ээжийгээ илүү их санадаг даа.
Ээжийнхээ “Хүү минь олонтойгоо яваарай хүнд худлаа битгий хэлж байгаарай” гэдэг үгийг нь байнга санаж явдаг даа...
Та эмэгтэй хүнтэй анх уулзаад хамгийн түрүүнд юуг нь хардаг вэ? Ер нь эрчүүд ямар эмэгтэйд илүү их татагддаг гэж боддог вэ?
Хамгийн түрүүнд нүд рүү нь л хардаг даа...Эрчүүд ер нь цэвэрхэн гуалиг эмэгтэйчүүдэд илүү их татагддаг болов уу?
Ухаалаг ажил хэрэгч бүсгүйчүүдээс ихэнх эрчүүд болгоомжилдог.
Та эхнэрийнхээ юунд хамгийн их татагдсан бэ? Ханьтайгаа өнгөрүүлсэн хамгийн сайхан дурсамжтай үе?
Эхнэрийнхээ бүх зүйлд нь татагдсан даа. Бид 2 чинь бүр багадаа танилцаад үерхэж байгаад суусан хосууд. Түүнтэйгээ хамт байгаа мөч бүхэн жаргалтай.

Хэрвээ та эмэгтэй хүний дүрд хувирсан бол хамгийн түрүүнд юу хийхийг хүсч байна вэ?
Хүүхэд төрүүлэх үеийн өвдөлтийг даах... гэж л үзэх байх. Гэхдээ эрчүүд бид ч бараг даахгүй дээ
Найзлахыг хүсч буй алдартан эмэгтэй. Яагаад? /Дэлхийн эсвэл Монголын/
Холливудын од Никол Кидмантай найзалж нөхөрлөнө. Миний шүтэж явдаг бүсгүй. Сайн жүжигчин сайхан ч бүсгүй.
Монгол эмэгтэйчүүдийн хамгийн сайхан бахархмаар зан чанар?
Миний Монголын бүх бүсгүйчүүд хүнлэг сайхан сэтгэлтэй

Өнөөдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр “Март 8” тохиох гэж буй...Манай сайтын уншигч бүсгүйчүүд болон нийт эмэгтэйчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлнэ үү?
Монголынхоо бүх сайхан бүсгүйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг дэвшүүлж байна...Сайхан баярлаарай та бүхэн минь.






Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ghjkkgg
(103.26.194.15)
2014-03-08 23:05:04
hooe amaglanbaatar ***** min chinii ehner tiim saihan yum u tee medehchgui yum bn chi huuhemseg bolhoor oo tegej bodoj bg za zavaan ongiroo yum jujiglej chadahgui bj jujigchin geed bg shuu
0
0
0
Хариулах







