Өсвөрийн эмэгтэй жүдочид Азийн аваргаас медалийн хур буулган ирлээ

Өсвөр үеийн долоо дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Хайнань хотноо болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнд 22 орны жүдочид өрсөлдсөн байна.



Монголын жүдочдоос эрэгтэйчүүдийн 60 кг-д Ц.Мөнгөө, 81кг-д Э.Мөнхжаргал нар алтан медаль хүртлээ. Харин эмэгтэйчүүдийн 48кг-д Э.Энхрийлэн, 57кг-д Б.Хулан, -70кг-д н.Хонгорзул нар мөнгөн медаль, -52кг-д н.Алтанцэцэг, 63кг-д н.Даваасүрэн нар хүрэл медалийн эзэн болжээ.

Медалийн хур буулган ирсэн өсвөрийн жүдочиддоо уншигч бүсгүйчүүдийнхээ өмнөөс амжилт хүсье!
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.