Зэрлэг цэцэгсийн хүлэмжийнхэн ”Урлагийн элч”-ээр шалгарчээ

НАМЭХ-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоо сарнай”-н эзэд өчигдөр тодорлоо. Энэ жилийн Урлагийн элчээр "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" киноны уран бүтээлчид хүртсэн бол хэвлэл мэдээллийн салбарын UBS Music сувгын захирал, хөтлөгч П.Одгэрэл шалгарчээ.




Харин "Хүмүүнлэгийн элч"-ээр Клиникийн 1 дүгээр эмнэлгийн ЯТТ-ийг засаж тохижуулсан буянтай бүсгүй Шинэ үе продакшны жүжигчин Г.Ундармаа шалгарлаа. Мөн "Эко элч"-ээр Нийслэлийн Улаанбаатар чуулгын гоцлол хийлч Ч.Дэлгэрцэцэг тодорлоо.

Авъяаслаг хөтлөгч, хийлч, жүжигчин бүсгүйчүүддээ уншигч бүсгүйчүүдийнхээ өмнөөс баяр хүргэж ажлын амжилт хүсье. Цаашдын ажил үйлс нь дэлгэрч байх болтугай!



Сонирхуулахад, өнгөрсөн оны “Гоо сарнай”-гын хэвлэл мэдээллийн салбарын элчээр "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн хөтлөгч, продюсор П.Анужин тодорч байсан юм.



 Мөн  бизнесийн салбарын “Гоо сарнай”-гаар "Гачуурт" компанийн н.Номин, соёл урлагийн салбараас "Sweetymotion" хамтлаг тус тус шалгарч байжээ. Мөн 2012 оны бүтээлч эмэгтэйгээр зохиолч Б.Шүүдэрцэцэг тодорсон билээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.