“HAUTE COUTURE-2014” гоёлын даашинзны загварын шоу ганцхан удаа болно

Монголын хувцас загварын ертөнцөд хүч түрэн орж ирж буй “SALIRE TULIPANO” буюу залуу загвар зохион бүтээгч Э.Алтанзул, Ж.Мандах нарын хамтарсан, шинэ жилийн баярт зориулан урласан “HAUTE COUTURE-2014” гоёлын даашинзны загварын шоу “Blue moon art gallery”-д энэ сарын 18-нд 20:00 цагаас ганцхан удаа зохион байгуулагдах гэж байна.



Залуу загвар зохион бүтээгч Э.Алтанзул, Ж.Мандах нарын гоёлын даашинзны коллекц та бүхэнд хүрэхийн зэрэгцээ “Gabaya glamour boutique”-ээс та бүхний шинэ жилийн баярын гангараанд санал болгож буй даашинзуудыг сонирхуулах юм.


Түүнчлэн ”URAN BOUTIQUE” таны үдшийн гангараанд өнгө нэмэх "JEWELRY"-нүүдээ танилцуулах ажээ.



Загвар зохион бүтээгч Э.Алтанзул, Ж.Мандах нар Солонгос улсад загвар зохион бүтээгчээр суралцан, амжилттай төгсөж ирсэн даруйдаа "SALIRE TULIPANO" нэртэй анхны загварын шоугаа өнгөрсөн долдугаар сард амжилттай зохион байгуулсан билээ.


Эрхэм та бүхнийг “HAUTE COUTURE-2014” гоёлын даашинзны коллекцыг сонирхож нэгэн сонгодог үдшийг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.