Сингапурын загварын тайзнаа цахиур хагалж буй монгол загвар өмсөгч
Сингапурын загварын тайзнаа цахиур хагалж буй монгол загвар өмсөгч бол Т.Оюун-Эрдэнэ билээ. Тэрээр олон улсын алдартай дизайнер, загвар өмсөгчдийн чуулган гэж хэлж болохоор “FID’e fashion weeks” загварын шоунд эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд гадаадын шилдэг моделиудтай мөр зэрэгцэн алхаж, авьяас чадвараараа гайхуулсан удаатай. Тэгвэл саяхнаас загвар өмсөгч бүсгүй Сингапурын "The Nu Management" агентлагт харьяалагдах болж олон улсын загварын шоунд нэрээ гаргах болжээ.

Сонирхуулахад, Т.Оюун-Эрдэнэ “Super model of Asia Pacific-2011” олон улсын тэмцээнд амжилттай оролцон “Best figure” буюу “Хамгийн сайхан бие галбиртай модель” гэсэн шагналыг гардсан түүхтэй ажээ. Ингээд түүний шинэхэн зургуудаас хүргэе.













Т.Тунамал
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







