Буриадын дуучин Намгартаа төрсөн өдрийн мэнд хүргэе!
Өнөөдөр Буриадын дуучин Намгарын төрсөн өдөр тохиож байна. Намгар нь Буриад Монголын үндэсний хөгжмийг орчин үеийн рок болон жазз хөгжимтэй хослуулан дуулдаг дуучин билээ. Түүний хоолой нь маш хүчтэй бөгөөд сэтгэлд хоногштол дуулдаг юм. Намгар нь үндэсний хөгжим болон орчин үеийн хөгжимтэй хөл нийлүүлэн дуулж байгаа нь сайн хэрэг юм.Намгар гэдэг үг нь "Цагаан үүл" гэдэг утгатай ажээ.

Харин Буриадын дуучин Намгар нь Монголын хилийн бүстэй их ойр Сибирийн нутаг дэвсгэрт орших жижиг хот болох Хөнхөр гэдэг газар өсөж торнижээ. Харин Сибирийн зүрхэнд хязгааргүй уудам хөх тэнгэрийн доор Намгарын дуулдаг дуунууд нь төрдөг аж. Тэр хязгааргүй уудам тал нутгийн далд увидасыг, уул усны бурхан савдагийн дуу хоолойг дуулахдаа гаргуун юм байна.

Түүнчлэн эмээ аав нарынхаа дуулдаг аялгууг хайрлах сэтгэл мөн устаж үгүй болоход хүрээд байгаа ёс заншлаа сэргээх хүсэлд хөтлөгдөн олон улсын тайзан дээр гарч дуулах болсон байна. Намгар дээр үед дуулдаг байсан уртын дуу, ёохор бүжгийн аялгуу, үлгэр домогт гардаг баатаруудын магтаал болон хурдан хүлэг нум сумын магтаалуудыг бага зэрэг орчин үеийн хэмнэлд оруулж олон улсын тайзанд тааруулж дуулдаг өсөж яваа залуу уран бүтээлч ажээ.

Ингээд дуучин Намгартаа төрсөн өдрийн мэнд хүргэе!

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.