Хөлийнхөө эврийг арилгах хялбар арга

Өсгийтэй гутал, үзүүр нь нарийхан гутал нь хурууны үе, хөлийн тавхай, ялангуяа өлмий, хурууны завсар эвэр бий болж хөндүүрлэн өвдөх нь элбэг тохиолддог .Үүнийг арилгахын тулд 1 литр усанд 1-2 цайны халбага сод хийгээд 30-40 минут хөлөө дэвтээ. 




Дараа нь эвэршсэн хэсэгт түүхий төмс юмуу зуун настыг нимгэн зүсч тавина. Эврээ зөөлөртөл хэдэн хоног давтан хийх хэрэгтэй. Зөөлөрсөн үед нь  цус гаргалгүйгээр, болгоомжтой өөлж авна.
Үүнээс гадна арьсны давхрааг уусгах үйлчилгээтэй резорцин тавьж зөөлрүүлж цэвэрлэж болно.  Хөлийн эврийг арилгасны дараа дахин эвэр үүсэхээс хамгаалж, тэжээлийн түс түрхэх, ер нь орой бүр хөлөө бүлээн усаар угаах нь хөлийн ядаргаа гаргах, цэвэрлэх, цусны эргэлтийг сайжруулахад сайн нөлөөлнө.  Мөн сүүлийн үед гадаад орнуудаас эвэр хайлуулагч бодистой наалтуур байдаг. Үүнийг эвэр дээрээ нааж хэдэн хоног байлган эврээ зөөлрүүлсэний дараа сахлын хутгаар болгоомжтой өөлж авна.  Эвэр үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд гутлаа өөрийнхөө хөлд тохируулан авч өмсөх нь хамгийн чухал юм. 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.