Канадын ихрүүд хоёр өөр онд мэндэлжээ


Он солигдох мөчид дэлхийд мэндлэхээр яарсан Канадын хоёр бяцхан иргэн олны анхаарлыг татаад байна. Канадын Онтарио мужийн оршин суугч Линдсей Салгейру гэгч эмэгтэй өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-ны шөнө дундын үед хоорондоо наймхан минутын зайтай боловч хоёр өөр онд ихэр охин төрүүлжээ. Линдсейгийн ихэр охидын нэг Габриелла нь 2013 ондоо багтаж мэндэлсэн бол түүний дүү нь 2014 он гарснаас хойш 38 секундын дараа төрсөн байна. Ийнхүү тэд 2013 оны хамгийн сүүлд болон 2014 оны хамгийн эхэнд мэндэлсэн шинэ хүнээр тодорчээ.


Дашрамд дурдахад Линдсей Салгейру нь ихэр охидоос гадна зургаагаас доош насны хоёр хүүтэй аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.