“UBS MUSIC VIDEO AWARDS” наадмын шилдгүүд өнөөдөр тодорно

Энэ оны байдлаар уран бүтээлчид 150 гаруй клип бүтээсэн бөгөөд тэдгээрээс хамтлаг, дуучид хийгээд видео бүтээгчид өөрсдийн саналын дагуу номинацид бүтээлээ нэр дэвшүүлж дуусжээ. Энэ жилийн наадам нийт 15 онцгой номинацид хамтлаг, дуучдын 2013 онд гаргасан видео клипүүдийг өрсөлдүүлж, шилдгүүдийг тодруулах юм байна.

НОМИНАЦИ:
- Шилдэг санаа
- Шилдэг зураач
- Шилдэг имиж бүрдүүлэлт
- Эмэгтэй хамтлаг, дуучны шилдэг клип
- Эрэгтэй хамтлаг, дуучны шилдэг клип
- Шилдэг эвлүүлэгч, график дизайн
- Шилдэг хамтарсан клип
- Поп, R&B хамтлаг дуучдын шилдэг клип
- Хип хоп хамтлаг, дуучдын шилдэг клип
- Рок хамтлаг дуучдын шилдэг клип
- Шилдэг зураглаач
- Шилдэг найруулагч
- Шилдэг продюсер
- Оны шилдэг клип
НЭМЭЛТ ШАГНАЛ:
- “UBS MUSIC” телевизийн нэрэмжит шагнал
- NEW-YORK хотод болох BEYONCE-гийн тоглолт, VIP тасалбар
- YOUTUBE-хамгийн их хандалттай клип
Харин энэ жилийн “UBS MUSIC VIDEO AWARDS-2013” наадмыг урлаг соёлын залуу төлөөллүүд болох жүжигчид, дуучид, хөгжимчид хөтлөх аж.



-Г.Мэнд-Амар /Камертон/ Э.Ганболор /Sweetymotion
-А.Хаянхярваа /Номин-Талст/, Ч.Ундрал /Жүжигчин/
-Б.Амархүү /ОХУ-ын Буриад Улсын Ардын Жүжигчин/, Ч.Цэлмүүн /Дуучин
-Ж.Дамдинцэрэн /Төгөлдөр хуурч/, Б.Хулан /Жүжигчин/
-Ж.Золбаяр /Амай/, Э.Агиймаа /дуучин/
-Э.Гантулга /Хөтлөгч/ П.Одгэрэл /Хөтлөгч/ нар хөтлөхөөр болжээ.





