Цэцэрлэгт буй хүүхдээ хянах боломжтой боллоо
Бидний
өдөр тутмын амьдралын олон төвөгтэй асуудлыг мэдээллийн технологи
ашиглан хялбарчилсаар буйн нэг жишээг өчигдөр Хан-Уул дүүргийн 67-р
цэцэрлэгийнхэн харууллаа. Тус цэцэрлэг 16 анги танхимаа камержуулж,
багш-хүүхэд-эцэг эхийн харилцааг “амьд” болгосон байна.

Ингэснээр эцэг эхчүүд ухаалаг утас, компьютерээ ашиглан хүүхэд нь цэцэрлэгтээ юу сурч, яаж тоглож, хооллож, унтаж амарч байгааг харахын зэрэгцээ хүсвэл шууд ярилцаж ч болох юм байна.
Хүүхдийнхээ тоглож, хүмүүжиж байгаа орчин, багш нарын зан харилцаа, заалгаж байгаа хичээл гээд эцэг эхчүүдийн санаа зовоодог бүхнийг өөрөө харж хянах боломжтой болсноор бидний харилцаа улам ойртож, итгэлцэл бэхжиж байна гэж тус цэцэрлэгийн эрхлэгч С.Мөнхцэцэг хэллээ.
Ерөнхий сайдын ивээл дор хэрэгжиж буй “Мэдээллийн технологи бидний амьдралд” төслийн хүрээнд “Монголын ирээдүй эрүүл хүүхэд” ТББ-аас энэ төслийг зохион байгуулжээ. Анх удаа туршин нэвтрүүлсэн энэ төслийн үр дүн болоод эцэг эхчүүдийн санал хүсэлтэд тулгуурлан Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас бусад цэцэрлэгт ч камерын систем суурилуулах боломжтой юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.21.124.1)
2014-01-16 15:22:10
ashgui de sanaa zovood bsan ym hurdan buh tsetserlegt taviasai
0
0
0
Хариулах
(103.23.51.7)
2014-01-16 12:49:46
Тиймээ энэ үнэхээр дажгүй юм одоо тэгээд бусад дүүргүүдийн цэцэрлэг сургуулиудад хурдан камер тавиасай
0
0
0
Хариулах
zochin
(103.23.51.2)
2014-01-16 11:16:20
Ene chin xarin aytaixan yum baina shuudeeEnd tendee xoxorchixson irdeg xuuxduudiig xaana yu xiij baigaad zoduulsan bertsen gemtsenbee gedegees exsuuleed naad zax ni medej boloxnee
0
0
0
Хариулах







