Алдарт Rod Stewart-ийн хуучин эхнэр Rachel Hunter жил ирэх тусам залуужсаар...
Өдгөө 68 настай дуучин Rod Stewart-ийн дуунууд одоо ч Billboard-ийн шилдэг 100-д багтсаар байдаг бөгөөд тэрээр өнгөрсөн онд "Time" гэх шинэ цомгоо гаргаад амжсан. Харин түүнтэй нэгэн адил хуучин эхнэр нь болох Rachel Hunter гялалзсан хэвээр байна.


Гандан буурахгүй хоёр алдартан маань нэгэн цагт сайхан хос хэмээн шагшигдаж явсан бол 16 жил ханилсны дараа буюу 2006 онд албан ёсоор салсан.

Тэд хоёр хүүхэдтэй бөгөөд охин нь авъяаслаг дуучин, загвар өмсөгч Ruby
Stewart гэдгийг та бүхэн хэдийнээ мэдэх бизээ. Харин алдарт загвар
өмсөгч Rachel Hunter өдгөө 45 настай ч охиноосоо дутахгүй үзэсгэлэнтэй
харагддаг.
Rod Stewart, охин Ruby Stewart /26 настай/-ийн хамт 
Rachel Hunter

Америкийн үлгэр дуурайлал болсон энэхүү үзэсгэлэнт, дайчин бүсгүй “Шинэ Зеланд”-д төрж өссөн бөгөөд багаасаа балетийн бүжигчин болохыг хүсдэг байсан. Гэвч тэрээр ховор тохиолддог цусны өвчтэй байсан учраас аливаа зүйлд эцэг эх нь хориглодог байжээ. Тун удалгүй түүний эцэг эх салж тэрээр нагац эгчийнхээ тусламжтайгаар бүх амжилтанд хүрсэн байна.

Rachel Hunter 17 наснаасаа загварын ертэнцөд хөл тавьсан бөгөөд тухайн жилдээ “Playboy” сэтгүүлд зургаа авуулж, цаашлаад “Sports Illustrated” “Cosmopolitan” "Dream Team" зэрэг дэлхийн алдарт сэтгүүлийн нүүрийг чимж чадсан юм. Анх 1980 онд тэрээр зайрмагны рекламд тоглож дэлгэцнээ гарч байсан бол өдгөө дэлхийд алдартай шоу нэвтрүүлгийн хөтлөгч болсон билээ. Тэрээр АНУ-ын “Ододтой бүжиглэе” болон BBC телевизийн “Strictly Come Dancing” зэрэг алдартай реалити шоу нэвтрүүлгийг хөтөлдөг болсноороо үзэгчдэд илүү танигдсан. 1989 он бол түүний оргил он байсан бөгөөд тус ондоо 13 кинонд туслах болон гол дүрд тоглосон байдаг. Мөн Rachel Hunter “Авъяаслаг Нью Зеланд” шоу нэвтрүүлгийн шүүгчийг 3 дахь жилдээ хийж байгаа юм. Ийнхүү хийж бүтээж буй амжилт, алдарыг нь өгүүлээд дуусахааргүй алдарт жүжигчин, загвар өмсөгч, хөтлөгч бүсгүй маань маш үзэсгэлэнтэй бөгөөд жил ирэх тусам өвчнөөсөө салж, залуужсаар байгаа гэнэ. Ингээд түүний гоо сайхныг илтгэсэн зургуудыг бүсгүйчүүддээ хүргэж байна.










Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







