Мария Шарапова найз залуудаа 105 мянган ам.долларын үнэтэй ”Порше” бэлэглэжээ

Мария Шарапова шинэ найз залуу, мөн теннисчин Григор Димитровынхоо төрсөн өдрөөр 105 мянган ам.долларын үнэтэй "Порше" бэлэглэжээ. Тавдугаар сарын 16-нд Димитров 22 настай хүрсэн тул Шарапова Германы Штутгартын тэмцээнд түрүүлсний бай болох "Порше"-гоо бэлэглэсэн байна.

Мөн Болгарын теннисчин Григор Димитров одоогоор дэлхийн чансааны 28-д бичигдэж байгаа тамирчин юм. Хэдэн тэмцээнд дараалан амжилттай оролцоход л тэрээр эхний 20-д багтаж, улмаар орлого үлэмж хэмжээгээр нэмэгдэх магадлал өндөр байгаа гэнэ.

Түүнчлэн Мария Шарапова гурван жилийн турш найзалсан сагсан бөмбөгч Саша Вуячичаас өнгөрсөн оны есдүгээр сард харилцаагаа тасалснаас хойш хэдэн сарын турш ганцаараа явсан юм. Харин энэ оны гуравдугаар сараас эхлэн Димитровтой нэр холбогдож байсан төдийгүй тун удалгүй тэдний үерхэл эхэлсэн юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.