Хүчирхэг бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэе
Энэхүү аян өрнөснөөр хэсэгтээ л үгүйлэгдээд байсан Монгол хүний халуун сэтгэл, тусч зан, залуу хүний найз нөхрөө гэх сэтгэлийг сануулан олон мянган залуус, олон олон Монголчуудыг давалгаандаа нэгтгээд байна. Бусдын төлөө хөдөлмөрлөсөн үйлс бүхэн утга төгөлдөр байдаг гэх үгээр уриа хийн 100-н төгрөгтэй явснаас 100 нөхөртэй явсан нь дээр хэмээн өөр өөрсдөдөө урам хайрлан уг аяныг зохион байгуулж буй залуусыг нэгтгэж чадсан зорилго нь Б. Мөнхтуяа охин юм.

Ёстой л залуу хүмүүс гэсэн шиг найзыгаа өндөр өртөг бүхий хагалгаанд орох шаардлагатай болсныг сонсоод "Бидэнд юу байгаа вэ?, бид юу хийж чадах вэ?" гэсээр зүгээр л бусдаас мөнгө, тусламж, хандив хүсэхээс илүүтэй өөрсдийн хөдөлмөрөөр бусдад сэтгэлийн таашаал өгч хариуд нь найздаа хэрэгтэй тусыг бусдаас хүсэмжлэн "Хүчирхэг бяцхан зүрх" хандивын тоглолтыг зохион байгуулах их ажлыг ШУТИС-ийн оюутнууд эхлүүлээд байгаа.

Өнөөдрийн байдлаар 5000 гаруй халуун сэтгэлт Монголчууд аянд нь нэгдээд байна. "UB PALACE"-ын концертын их танхимд тоглолт зохион байгуулна гэдэг оюутнууд бүү хэл мэргэжлийн хүмүүст ч хүндхэн даваа юм. "Хүчирхэг бяцхан ЗҮРХ" гэсний учир юу гэхээр, онц сурлагатай, нийгмийн идэвхээрээ бусдыгаа манлайлагч, ихийг хийж бүтээсэн бас бүтээх Мөнхтуяа маань "Вольф-паркинсон-вайтын хам шинж" буюу зүрхний хэм алдагдал гэсэн оноштой гарч 50 гаруй сая төгрөгийн хагалгаанд орох хэрэгтэй болсон юм.

2012 оны 9-н сард онош нь гарсан ч Швейцарын хөгжлийн агентлагын тэтгэлэгт оюутнуудын дундах төслийн уралдаанаар зүрхний ховдолтой хүүхдэд зориулсан хандивын аяны багийг удирдан ажиллаж, шагналт байранд орж, ШУТИС-ийн оюутны "Их завсарлага" сэтгүүлийн мэдээлэл, эхийг бэлтгэж 500 төгрөгөөр худалдаалан борлуулалтын орлогоор 2012-2013 оны хичээлийн жилд 2 оюутанд 2 сая 300 гаруй мянган төгрөгийн тэтгэлэг олгож байсан юм.
Оюутандаа тэтгэлэг олгож байсан оюутан гэхээр гайхам байгаа биз. Ирээдүйд мянган мянган зүрхийг хүчирхэгжүүлэх Мөнхтуяа охиныг, түүний бусдын төлөө хөдөлмөрлөсөн сэтгэлийг, түүний нөхдийн найзынхаа гэсэн чин сэтгэлийг үнэлээд та хандивын тоглолтыг нь л үзэхэд бяцхан ч гэлээ хүчирхэг зүрхийг хожмын жаргалтай өдөртэй нь холбож өгөх боломжтой юм шүү. Тоглолтоо үзэнгээ хандиваа өргөх халуун сэтгэлтэй Монголчууд та бүгдтэйгээ 3-р сарын 25-ны өдрийн 19 цагаас UB Palace-ийн концертийн их танхимд уулзацгаая...
Бусдын төлөө хөдөлмөрлөсөн үйлс бүхэн утга төгөлдөр гэдэгт бид итгэдэг...
Тоглолтын тасалбарыг hi-fi-ын салбаруудаас болон 99178630 утсаар холбогдон аваарай
Үнэ : 10000 төгрөг

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.