Монгол охид, бүсгүйчүүдийг худалддаг байсан Америк эр

Улсын мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн судалснаар Зүүн өмнөд Азийн орнуудын чиглэлд хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж болзошгүй 200 орчим эмэгтэй байдаг гэнэ. Тэнд 17-34 насны охид, эмэгтэйчүүд байдаг ба албаны эх сурвалжийн хэлж буйгаар гэрийнхэндээ үнэнээ хэлдэггүй, сурч байгаа, оюутан солилцоонд хамрагдсан гэж худал хэлж, итгүүлдэг аж. Түүнчлэн монгол охидууд нэгнийгээ, найз нөхдөө бусдад худалдаж, зуулчилдаг гэмт хэрэг гарсаар байгаа гэдгийг дээрхи газраас хэлж, сэрэмжлүүлж байна. 


Тухайлбал, энэ оны нэгдүгээр сард АНУ-ын иргэн Маанао Патрик Иөрлийг мөрдөн байцаах ажиллагаа дуусч, хэргийг нь удахгүй Нийслэлийн прокурорт шилжүүлэхээр болжээ. Түүний хувьд сургалтын төвд англи хэлний багш хийдэг байсан бөгөөд охид, бүсгүйчүүдийг хил давуулан Сайпан арал руу тайчигч, ширээний үйлчлэгч хийлгэхээр явуулдаг байсныг нь илрүүлсэн юм. 

Хамтран амьдрагч Ө-гөө төрсөн дүүгийнх нь хамт хэд хэдэн удаа тус арал руу явуулж байсан бөгөөд баригдах үедээ 15 монгол охиныг Сайпан арал руу ширээний хүүхэн, үйлчлэгч нэрийн дор худалдаалахаар явуулахад бэлэн болсон байжээ.  






Эх сурвалж www.wikimon.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.