О. Бурмаа “Голден при” олон улсын тэмцээнээс алтан медаль хүртлээ


ОХУ-ын Красноярск хотноо болсон ЗХУ-ын алдарт бөх И.Ярыгиний нэрэмжит “Голден при” олон улсын тэмцээний 75 кг-ын жинд өрсөлдсөн “Хилчин” спорт хорооны тамирчин О.Бурмаа алтан медаль хүртлээ.

Хагас шигшээ барилдаанд Oросын бөх Алёна Стародубцеваг ялсан бол шувтаргын барилдаанд Беларусын бөх В.Марзалюкийг 2:1, 2:0 онооны харьцаагаар ялжээ.


Гавьяат тамирчин О.Бурмаа энэ олон улсын тэмцээнээс өмнө нь 2008, 2012-2013 онуудад гурван мөнгөн медаль хүртэж байсан юм.

Гүзээлзгэнэ эрүүл мэндийн олон талын тустай

Гүзээлзгэнэ жимс нь С болон B-ийн төрлийн амин дэмүүд, каротин, фолийн хүчил, ургамлын эслэг, пектинүүд, кобальт, төмөр, кальци, фосфор, марганец, нимбэгний хүчлээр баялаг. Навч болон үр жимснээс гарган авсан шинэ шүүсийг цус багадалт, анемия, хлорозын үед цөс хөөлгөх, цэр ховхлох, шархны эдгэрэлтийг түргэсгэх, өвчин намдаах зорилгоор хэрэглэдэг.

Гүзээлзгэний шүүс нь гастрит, ревматизм, аминдэмийн дутагдал, рахит, экзем зэрэгт сайн. Мөн цус багадалт, шархлаат өвчнүүдийн үед хоолны дуршил сайжруулах, эмэгтэйчүүдийн савны цус алдалт, цөсний чулуужилтийн үед бактер устгах, халдваргүйжүүлэх зорилгоор ашиглахаас гаднэ гоо сайхны эмчилгээнд пигментийн толбо, сэвх арилгахад ашигладаг.

Гүзээлзгэний навч, шилбэ, цэцгийн болон жимснээс гарган авсан шүүсийг цөс чулуужих, астма, чихрийн шижин ба нойргүйдэх, даарснаас үүсэх элдэв өвчинд хэрэглэнэ. Ялангуяа цөсний чулуужилт, цус багадалтын үед гүзээлзгэний шүүс нэн ач холбогдолтой. Омега-3 аар баялаг. Энэ нь тархи, зүрх, нүд, бөөр, үе мөч зэрэг маш нарийн судастай эрхтэнүүдийн цусан хангамжийг сайжруулна.

Харин гүзээлзгэний шүүс, жимсийг жирэмсэн үед болон ходоодны хүчил ихэдсэн, мухар олгойн архаг үрэвслийн үед хэрэглэхийг хориглодог.
- See more at: http://society.time.mn/content/24652.shtml#sthash.Fu3vqvfu.dpuf
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.131.229.58) 2014-01-26 20:02:09
bayr hurgey