Монголчуудын ахмад үеэ хүндлэх ёс

Ардын уламжлалт ёс суртахууны эгэл хэм хэмжээнд ахмад настан, эмэгтэйчүүдийг хүндэтгэх, өвчтөн буурайг асрах, үр садаа халамжлах, эв саналаа нэгтгэх,харилцан бие биедээ туслах, эелдэг даруу, үнэнч шудрага, цэвэр нямбайг эрхэмлэх зэрэг орно. Ахмадаа хүндэдтгэх бичигдээгүй хууль нь хүмүүсийн зан үйлийн нийтлэг чанаруудад тусгалаа олж өдөр тутмын харилцаанд мөрдөгдөн хэрэгжиж байжээ. Энэхүү сайхан ёс заншлыг сэргээн сахих нь амин чухал юм.



Манай ард түмэн ах ихэстэйгээ уулзаад заавал “Та амархан сайн байна уу?” хэмээн мэндэлдэг удамжлалтай. Мөн “Цагаан сараар” ахас ихэсдээ золгохдоо :
            Буурал жил морилж             
            Буянтай жил ирж
            Өвгөн жил морилж
            Өлзийтэй жил ирж
            Баясгалантай шинэлсний
            Билгийг айлтгая
гэж хүндэтгэлийн үгс хэлдэг байна. Үүнд “морилж” гэдэг нь тэр жил сайн сайхан өнгөрч буйг хэлж буй юм. “Айлтгая” гэдэг нь мэнд ерөөл дэвшүүлсэн албан маягтай хэллэг юм. Аливаа хүндэтгэлийн үгс нь яруу найраг, сургааль, зүйр цэцэн үг, ерөөл магтаалын хэлбэртэй байдаг нь манай ард түмний соёлын өндөр өвтэйн баримт юм.     
 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.