Дуучин Селена Гомез “Adidas” брэндтэй хамтран ажиллажээ

АНУ-ын залуу од Селена Гомез  Берлин дэх “Аdidas NEO” брэндийн нээлтэд оролцсон байна. Энэхүү брэнд нь албан ёсоор хоёрдугаар сарын 12-нд нээлтээ хийх гэнэ. Тэрбээр нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Заримдаа би алдартай хүмүүсийг харахаараа хиппи стиллээр хувцаслахыг хүсдэг, харин галзуу рок клип үзэхээрээ гайхалтай шийдэмгий даашинз өмсмөөр санагддаг.  Би өдөр болгон ямар хувцас өмсөх вэ гэдэг дээр миний бодол байнга л өөрчлөгдөж байдаг. Мөн хааяа дэгжин өхөөрдөм хувцасладаг. Энэ бүхэн тухайн өдрөөс л шалтгаалдаг. Энэ  загварууд хүмүүст тав тухыг мэдрүүлж чадна гэж бодож байна. Зарим охидууд бусдад зориулж хувцасладаг бас зарим нь өөрийнхөө гоё гэж бодсон хувцасаа сонгож өмсдөг.



Тэр рок хувцас өмсөх эсэх нь хувийн л асуудал. Хүн юу өмсөхийг хүснэ түүнийгээ л өмсөх хэрэгтэй” гэжээ. Энэхүү коллекшн охидод зориулсан уламжлалт рок-чик хэв маягыг хадгалсан 53 загвараас бүрдэж байгаа аж.  Мөн рейтуз, свитер, хүрэм, пүүз болон мөнгөлөг хадаас болон бусад өвөрмөц гоёл чимэглэлүүдээс бүрдэх гэнэ. Мөн дуучин бүсгүй уран бүтээлийнхээ талаар хэлэхдээ “Миний шинэ цомог удахгүй гарна. Энэ сард гарч магадгүй. Миний сэтгэл их хөдөлж байгаа. Дэлхийг тойрсон аялан тоглолт хийнэ гэж бодож байгаа шүү. Уран бүтээлийн ажлууд бүгд сайн байгаа” гэжээ.





Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.