Бүсгүй таны уруул өнгө муутай байна уу?
Зарим бүсгүйчүүдийн уруул хар бараан өнгөтэй эсвэл будахаас нааш өнгө
орохгүй болтлоо төрөлх туяа нь алдагдсан байдаг. Эмэгтэй хүний гоо
сайхныг тодотгодог 2 зүйл нь нүд, уруул юм. Тиймээс бүсгүйчүүддээ
зөвлөхөд уруулаа байнга арчилж эхээс төрсөн өнгөлөг булбарай уруулаа
сэргээж аваарай...

Гоо сайхан байх эрүүл байх хоёр салшгүй холбоотойг үргэлж санаж байгаарай.
Хэрвээ та их хэмжээгээр :
1. Цай болон кофе уудаг
2. Тамхи татдаг
3. Шингэн юм бага уудаг
4. Гормон болон зүрх судас, амьсгалын замын өвчтэй
бол уруул буйл илүү бараан өнгөтэй байх болно.
Уруулын өнгийг улам сайжруулахын тулд:
1. Шингэн юм, ялангуяа ус сайн уух. Зөвхөн уруул төдийгүй таны арьс, эрүүл мэндэд ч тустай.
2. Шүдээ угааж дуусчихаад, урууландаа сойзоороо массаж хийх. Үхсэн арьсийг гуйжуулж, цусны эргэлтийг нь сайжруулна.
3. Вазелин дандаа түрхэж байх. Уруул бол хамгийн нимгэн арьс учираас халуун хүйтэнд хамгийн их өртөж, хурдан хуурайшиж байдаг.
4. Өнөөх лемоны шүүс уруул улаан болгоход тустай. Байгалийн гээд ахиад хэлчихье, хэхэ.
5. Унтахаасаа өмнө зөгийн бал түрхэж хэвшээрэй. Уруулаа будчихсан юм шиг үр дүнг үзүүлдэг гэж зарим хүмүүс бичсэн байдаг.

Гоо сайханд ус, зөгийн бал, лемоны шүүс маш их ач холбогдолтой. Жишээ нь холливуудын одод улаан хивсны ёслолд оролцохоосоо өмнө лемоны шүүстэй ус ууж дотроо цэвэрлэдэг гэж хэлдэг. Энэ нь нүүрний арьсыг илүү өнгөлөг харагдуулдаг. Тийм болохоор хүнсний зүйлээ цуглуулж байхдаа зөгийн бал, лемон авахаа битгий мартаарай. Ямар ч зүйл цэвэр,органик, боловсруулалт байхгүй байх тусмаа эрүүл мэндэд илүү тустай.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(103.26.194.5)
2014-02-25 23:46:48
airag l uuhad boloo shde Saihan tsewrlene
0
0
0
Хариулах
odnoo
(202.126.91.159)
2014-02-24 21:42:55
mash ih bayrlaa saihan zovolgoo ugsond amjilt like
0
0
0
Хариулах