Бүсгүй таны хамрын эрүүл ахуйд...

    Хамар нь халуун, хүйтэн, салхи, гэх мэт гадны нөлөө болон ханиад томуу хүрэх, архи, халуун ногоо хэт хэрэглэх, хоол ундны дэглэм алдагдах зэрэгт амархан өртөмтгий эмзэг эрхтэн юм.
    Зарим тохиолдолд хүний бие, эрхтэнд ямар нэгэн эмгэг өөрчлөлт болж хамар улайх нь бий. Хамрын арьс улайх нь ходоодны  үйл ажиллагаа хямрах, цус багадах, сарын тэмдэг ирэх, хамрын ханиад хүрэх, харшил авах зэрэг олон шалтгаанаас үүдэлтэй. Мөн хатиг гэх мэт үрэвслийн өвчин болон бусад нууцлагдмал мэдрэгдэхгүй өвчний илрэл ч байдаг. Иймээс гэнэт хамар улайвал яаралтай эмчид үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй шүү. 

    Гадны нөлөөнөөс болон, хэт халууцах, даарах зэргээс болж улайвал бүлээн усаар шавших, борын хүчлээр жин тавих, цахилгаан сэнсний халуун агаараар үлээлгэх зэрэг арга хэмжээг авч болно. Хамрын ханиад хүрсэн үед аль болох алчуураар арчихгүй байхыг хичээж, хамрынхаа үзүүрт ариутгагч тос түрхэх юм уу бага зэргийн давстай бүлээн усаар угааж байвал зохимжтой. 

    Хамар дээр цагаан батга гарах, хамрын үзүүр тослогтож, хэт гялалзах нь хоол хүнсний тос, илчлэг ихэдсэнийг харуулж буй хэрэг аж. Ийм үед хүнд хэлбэрийн болон илчлэг ихтэй бүтээгдэхүүний хэрэглээг багасгах хэрэгтэй шүү. 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.