Дэлхийн хамгийн эртний гар цүнхэнд “ Монгол хатан” дүрслэгджээ
Манай эриний 14-р зуунд холбогдох энэхүү цүнх нь Иракийн хойд хэсгийн “Mosul” нутгаас олджээ. Одоогоор Лондонгийн “Courtauld” музейд хадгалагдаж байна. “Магадгүй энэ нь дэлхий дээрх хамгийн эртний эмэгтэй хүний цүнх байж болох юмаа” гэж судлаач Tanvi Misra мэдээлжээ. Уг цүнхийг бүтээхдээ алт мөнгийг хослуулж хийсэн бөгөөд маш уран чадвар шингэсэн урлагийн бүтээл хэмээгддэг байна.

Мосулийн урчууд үүнийг хийхдээ Исламын шашинд холбогдох чимэглэлүүдийг ихээр шигтгэж өгсөн бөгөөд хамгийн сонирхолтой нь эртний “Монгол” эмэгтэй дүр төрхийг илтгэсэн нэгэн дүрсийг нарийвчилсан судлаагаар олжээ. Энэ нь 1300-аад онд хамаарах Монголын Ил хаант улсын хатны төрх байх гэж Америкийн Монголч эрдэмтэд үзсэн байна.

Тэр мөн ганцаараа биш бөгөөд дэргэд нь зарц нь бололтой нэг бүсгүй дүрслэгдсэн байна. Түүнээс өмссөн толгойн гоёл эдлэл хэрглэлээр ялгагдаж буй нь хатан гэдгийг илтгэж байна. Хамгийн сонирхолтой нь Монгол хатан мөрөө давуулан цүнх үүрсэн байх юм. Энэ тухайн үеийн бүсгүйчүүд цүнхээр гангардаг байсны тод илрэл юм. Энэ цүнх нь одоогийн “Prada” загварыхтай төстэй байгааг бүсгүйчүүд та бүхэн харж буй бизээ...

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Монгол
(202.21.112.2)
2014-07-02 17:03:04
Prada Монголчуудаас хуулбарлажээ гэж хэхэ
0
0
0
Хариулах
Mongol
(103.26.194.4)
2014-03-10 07:53:15
Hee ni ch gesen mongol hee bna shd
0
0
0
Хариулах