Хайртай бүсгүйдээ сюрприз дүүрэн гэрлэх санал тавих гээд 15 кг-аар туржээ

Английн иргэн 27 настай Харри Мартин Дрейр хэмээх залуу хайртай бүсгүйдээ мартагдашгүй өвөрмөц хэлбэрээр хуримын санал тавихын тулд Номхон далайгаас Өмнөд Америкийн Барбадос арал хүртэл 50 хоногийн турш 4800 километр завиар сэлжээ.
Дрейр эхлээд хайртай бүсгүйгээ гэр бүлийн хамт Барбадос арал хүргэж өгсөн байна. Тэндээсээ найз Алекс Вландтайгаа хамт аяллаа үргэлжлүүлжээ. Сонирхолтой нь залуу хуримын алмаазан бөгжөө халааслаад, завиндаа 1080 удаагийн хоол, 90 хоног хэрэглэх нарны тос, бас 70 уут нойтон салфетка л авч явсан байна. Хоолны хувьд бол үхрийн борц зэрэг маш уураглаг орцтой жижиг уутанд савласан хөнгөн хоол байжээ.
Дрейр болон түүний найз Алекс нь хоёр цаг тутамд солигдож сэлүүрдэж байсан байна. 10 метрээс дээш далайн давалгаа, хүчтэй салхи шуурга, бүгчим халуун агаар, аварга махчин загасны дайралт гээд энэ 50 хоногийн аялал нь эрсдэл дүүрэн байжээ. Ундны усны асуудлыг тэд далайн усны давс шүүж цэвэршүүлэх төхөөрөмжөөр шийдвэрлэсэн байна. Энэ төхөөрөмж нь хоногт 5 литр цэвэр ус гаргадаг байж. Урт аяллын эцэст энэ залуу аяллаа амжилттай дуусгаж, хайртай бүсгүйдээ хуримын санал тавьж зөвшөөрсөн хариу хүлээн авчээ.
Аяллын хугацаанд Дрейр 15 кг жин хаясан байна. Тэрээр сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, энэ аялал үнэхээр хүний санаанд багтмааргүй их эрсдэлтэй байсан. Гэхдээ аяллаа амжилттай дуусгаж, найз охиндоо хуримын саналаа тавьж чадлаа. Тэр миний бэлэглэсэн бөгжийг хүлээн авсан гэжээ.
Хосууд 6 жилийн өмнө их сургуульд танилцжээ. Тэд чихрийн шижин болон цусны өвчтэй хүмүүст хандивлахаар хамтдаа мөнгөө цуглуулж байгаа юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.