Япон охид насанд хүрээд ямар зан үйл хийдэг вэ?


Японд үндэсний хувцас кимоногоо өмсөн түүн дээрээ нум сум агссан залуу охидыг тэр болгон хараад байх боломж хомс. Тэгвэл өнгөрсөн нэгдүгээр сард Японы үндэсний баяр наадмуудын нэг “О-мато Тайкай” Санжусанген хийдэд болсон. Уг наадамд залуу охид “Сэйжин но хи” буюу насанд хүрсний баяраа тэмдэглэх үйл ажиллагаанд оролцсон байна.

“О-мато Тайкай” наадам нь Японы өнцөг булан бүрээс цугласан 2000 гаруй оролцогчид 60 метрийн зайнд байгаа байг нум сумаар харван тэмдэглэдэг баяр юм байна. Уг наадмын үүсэл нь тэртээх 1606 оны үед Асаока Шигемасса хэмээх самурай холын зайнд 51 сум харван өөрийн ур чадварыг харуулснаас үүдэлтэй гэж үздэг аж.

Залуу охид зэрэгцэн зогсоод сумаа харвах гэж байх үедээ анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлж байгаа нь тэдний царайнаас илхэн харагдана. Хэдхэн хормын өмнө хоорондоо хуучилж инээлдэж байсан дүр зураг тэрхэн агшинд өөрчлөгдөж дэлхий нийтэд насанд хүрч байгаа шүү гэдгээ харуулах гэсэн шиг хүчтэй бас үзэсгэлэнтэй харагдана.











Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.