СТА Д. Намсрайноров: Хэрвээ эмэгтэй хүний дүрд хувирсан бол хамгийн түрүүнд ”Ээж болох”-ыг хүсэх байлаа
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын олны танил эрхмүүдээс эх хүн,бүсгүйчүүдтэй холбоотой блиц асуултуудыг тавьлаа...Тэд ямар хариулт өгсөн юм бол!
Эхний зочин МУСТА Дуучин Д.Намсрайноров:

Ээжийгээ алдаршуулна уу? Та ямар үед ээжийгээ хамгийн ихээр үгүйлдэг вэ? Ээжийн тань таньд хэлж байсан хамгийн сайхан үг?
Өлссөн үедээ.../инээв/ . Хамт байхгүй бүх үедээ л ээжийгээ санан дурсдаг даа...
Та бол энэ дэлхийн хамгийн сайхан эмэгтэй гэж ээжийгээ алдаршуулъя...
Ээж маань “хүүдээ хайртай” гэж зөндөө л хэлж байсан. Гэхдээ намайг өвчтэй байхад минь асарч миний хүү бүгдийг чадна, даван туулна гэж их хүч өгдөг байсан.
Та эмэгтэй хүнтэй анх уулзаад хамгийн түрүүнд юуг нь хардаг вэ? Ер нь эрчүүд ямар эмэгтэйд илүү их татагддаг гэж боддог вэ?
Нүд. Ер нь ямарч хүний харцанд тухайн хүн хэн бэ гэдэг нь шингэсэн байдаг.
Бүх эмэгтэй хүнд эр хүнийг татах нууц увидас заяасан. Миний хувьд айл гэрийн сайн эзэгтэй байж чадахын сацуу зөөлхөн, сэтгэл хөдөлгөм, бүх зүйлээ нүд мишээлээрэ илэрхийлдэг таагдашгүй оньсого мэт бүсгүйд эрчүүд их татагддаг байх гэж бодож байна.

Та эхнэрийнхээ юунд нь татагдсан бэ? Хайртай гэдгээ илэрхийлсэн дурсамжтай мөчөө бидэнтэй хуваалцаач?
Мэдээж царай төрх, эелдэг зөөлөн байдал, чин сэтгэлээсээ хүнд туслах сэтгэл, муу муухай зүйл санадаггүй, амьдралын зүтгэлтэй, түшигтэй гээд маш сайхан зан аалинд нь татагддаг. Оюутан байхад хань маань надад хос бамбарууш өгч байсан. Тэр маш дурсамжтай үе. Одоо ч манайд байдаг.
Хэрвээ та эмэгтэй хүний дүрд хувирсан бол хамгийн түрүүнд юу хийхийг хүсч байна вэ?
Ээж болохыг...
Найзлахыг хүсч буй алдартан эмэгтэй. Яагаад? /Дэлхийн эсвэл Монголын/
Монголын алдартан эмэгтэй гэвэл санаанд тийм ч бууж өгөхгүй байна. Дэлхийн алдарт дуучин Женифер Лопез юм даа... Яагаад гэвэл адилхан дуучин зоримог, хүчтэй, сайхан эмэгтэй.
Монгол эмэгтэйчүүдийн хамгийн сайхан бахархмаар зан чанар?
Хэрсүү...
Маргааш эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр “Март 8” тохиох гэж буй...Манай сайтын уншигч бүсгүйчүүд болон нийт эмэгтэйчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлнэ үү?
Монголынхоо хийт хацар гоо бүсгүйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалх өдрийн гал халуун мэндийг хүргэе...Та нар маань байхгүй бол эрчүүд бид чинь юу сан билээ. Эрүүл энх байгаарай...Монгол хатадын хүйн холбоо үл тасраг.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.