Долоохон хоногт 5 кг турах оддын арга

Турах оддын арга: Хэрэв 7 хоногийн дотор яаралтай турах хэрэг гарвал хоолны энэ дэглэмийг барьж болох юм. Тэгснээр хүн өдөрт авах ёстой амин дэмээ авахын зэрэгцээ 7 хоногт хамгийн доод тал нь 5 кг турдаг байна.
1-р өдөр: Зөвхөн шөл ба жимс иднэ. Шөлийг ингэж бэлтгэнэ. 3 ширхэг сонгино, 3 лууван, байцаа, 2 ширхэг амтат ногоон чинжүүг усанд хийж давс нэмээд дунд зэргийн гал дээр зөөлөртөл нь буцалгана. Эхний өдөр та шөл, жимснээс гадна чихэртэй ногоон цай, кофе юмуу ус ууна.
2-р өдөр: Дуртай хүнсний ногоогоо өдөржин иднэ.
3-р өдөр: Энэ өдөр хүнсний ногоо, жимс, лимонтой ус ууж шөлөө идэж өнжинө.
4-р өдөр: Шөл, хүнсний ногоо, жимсийг хүссэнээрээ иднэ. Зөвхөн 3 ширхэг банана нэмж иднэ.
5-р өдөр: Өдөр 800 гр өөхгүй үхрийн мах идэж болно. Бас улаан лоолийг хүссэнээрээ идээрэй. 5 аяга ус уухыг хичээж, шөлнөөсөө ядаж 1 аягыг идээрэй.
6-р өдөр: Үхрийн мах, хүнсний ногоог цадталаа идэж болно. Ир дур хүрвэл махаараа бифштекс хийж тосгүй шараарай. Жигнэсэн ногоо их идээрэй.
7-р өдөр: Будаа, 2 аяга жимсний шүүс, хүнсний ногоо ус ба шөлөө идэж өнжинө.
Анхаарах зүйлс:
Та хүссэн үедээ энэ дэглэмийг барьж болно. Гэхдээ 2 дэглэмийн хооронд доод төл нь хагас сар өнгөрөх ёстой. Дэглэм барих хугацаандаа дасгал хийвэл сайн. Дэглэм барих хугацаандаа согтууруулах ундаа, хийжүүлсэн ундаа уухыг хатуу хориглоно. Дэглэмийн үед тосонд шарсан хоол идэж болохгүй. Хэрэв тамхи татдаг бол аль болох бага татахыг хичээ. Холивудад энэ дэглэм жинхэнэ хит болд олон одод байнга хэрэглэж байна. Тэдний тоонд Шарон Стоун, Лиз Херли нар орно.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin
(103.26.193.22)
2014-06-16 11:51:23
Ene chin ter ehnii udur hiisen shuluu heden udur uuhiin bishuu Bi bol tegjil oilgoloo Huhuul hun hereglej bolhiin boluu
0
0
0
Хариулах
bi
(76.164.208.154)
2014-06-14 21:50:01
hudlaa bichhee boliochee iim ih ideed bas chihertei tsai uugaad turlaa yu yadaj 2dahin bgasgasan hemjeegeer idwel magadgyi gehdee 5 honogt jinhene uuh bish zuwhun bien deh us l alga bolj turj bgaa met bolno doo jinhen turya gewel yadaj neg sar zuw hoollood yzeh heregtei dee
0
0
0
Хариулах






