Колумбын хамгийн тарган нялх хүүхэд

Колумбын Боготад амьдардаг  Сантьяго Мендоса хүү 8 сартай хэрнээ 6 настай хүүхэд шиг буюу, 20 кг жинтэй ба Колумбын хамгийн тарган хүүхэд аж. Түүний ээж Юнис  Фандико хэлэхдээ “Тэрээр анх төрөхдөө л тайван бус хүүхэд байсан бөгөөд байнга уйлагнадаг байсан. Түүнийг уйлах болгонд нь сүү, хоол өгч тайвшруулдаг байсан нь ийм эрүүл бус жинд хүргэсэн” хэмээжээ.



Хүү хэд хэдэн удаа бие нь муудаж эмнэлэгт хэвтэж байсан бөгөөд түүний ээж Юнис Chubby Hearts сангаас тусламж хүссэнээр хүүд арга хэмжээ авч эхэлжээ.  Chubby Hearts сангийн захирал  Сальвадор Паласио хэлэхдээ “ Хүүг нарийн мэргэжлийн эмч нар хяналтандаа авсан.  Түүнд хийх удаан хугацааны эмчилгээ, цуврал мэс заслууд, зөв хооллолт зэрэг нь түүний жинг аажмаар буулгах зорилготой. Гэвч ирээдүйд түүнд чихрийн шижин, даралт ихсэх, үе мөчний өвчин зэрэг илэрч болзошгүй “ гэжээ.















C.Хүслэн
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.