Өнөөдөр таталбар зургийн үзэсгэлэн болно

Blue Moon арт галерейгаас санаачлан таталбар зургийн өдөрлөгийг өнгөрсөн оны 9 сард зохион байгуулж байсан бөгөөд хоёрдахь удаагаа зохион байгуулж байна.Өнөөдөр 12:00-15:00 цагын хооронд “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд болох юм. “Таны таталбар зураг-2” нээлттэй өдөрлөг нь уран бүтээлчдийг дэмжих, уран бүтээлчид болон урлагт хайртай хүмүүсийг холбох зорилготой.

Энэ удаагийн өдөрлөгийн үеэр олны танил хүмүүсийг урьж өөрийн биеэр натур болгон оролцуулах ба нийт өдөрлөгт ирсэн уран бүтээлчдийн дунд таталбар зургийн тэмцээн зохион байгуулж, урамшуулах болно.




Таталбар зураг богино хугацаанд зурагддаг учраас хурд, мэдрэмж, чадвар шаарддаг төрөл. Ажиглалт бол зураачийн ажлын гол үндэс тийм ч учраас амьдарлыг судлан өөрийнхөө бүтээлийн сэдвийг жижиг эскиз, таталбар зургуудаас олж авдгаараа онцлогтой.



Таталбар, судалбар зургийг улам идэвхитэй хийж дадал болгох нь уран бүтээлчийн чадвар өсөх боломжийг өгдөг учраас энэхүү өдөрлөгт чухал ач холбогдолтой  хэмээн үзэж “Blue moon” арт галерейгаас санаачлан орчин бүрдүүлж дэмжиж буй алхам юм. Уран бүтээлчид болоод уран зураг сонирхогч хоорондоо холбогдох хамгийн ойрхон уран зургийн төрөл таталбар зураг юм.



Өдөрлөгт хүрэлцэн ирсэн уран бүтээлчид гартаа цаас харандаагаа бариад урлагт хайртай хүмүүстэйгээ уулзах нээлттэй өдөр байх юм. Хүн бүхэнд өөрийгөө зуруулах, уран бүтээлийн сэдэв болох хүсэл сэтгэлийн гүнд оршиж байдаг гэдэгтэй санал нийлнэ гэдэгт итгэлтэй байна.Энэ өдөр тэр боломж тань нээлттэй.









Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.