Үнсэлцэхэд юуг анхаарах вэ ? видео хичээл



Үнсэлцэх үөд кальци, фосфор, байгалийн анти-биотикоор баялаг их хэмжээний шүлс ялгарч, шүд хорхойтохоос хамгаалж, шүдний пааланд эерэг нөлөө үзүүлдэг байна. Үнсэхэд цусны даралт буурч, цусан дахь холестеролын түвшин багасч, зүрхний шигдээс тусах эрсдэл буурдаг байна. Мөн үнсэлцэхэд нянгийн солилцоо явагдаж, антител их ялгарч, дархлаа сайжирдаг. Үнсэлцэх үед уушгинд хүчилтөрөгчийн урсгал идэвхжиж, “аз жаргалын даавар” болох эндофрин ялгарч, “стрессийн даавар” болох кортизолыг сөнөөдөг.Тиймээс ч үнсэлцэхэд сэтгэл санаа үргэлж шилдэг байна.

Үнсэлцэхэд юуг анхаарах вэ?

Үнсэлцэх үед амнаас сэнгэнэсэн сайхан үнэр ханхалж байх ёстой.

Жирийн бус орчинд амрагтайгаа үнсэлц, кино үзэж суухдаа гэх мэт.

Дэлгэцэн дээрх галзуу тачаал гал дээр тос нэмэхтэй адил та хоёрт нөлөөлнө.

Эмэгтэйчүүдийн 96 хувь нь “хүзүү маш мэдрэмтгий” гэж санал асуулганд хариулжээ.  Иймээс эрчүүдэд зөвлөхөд амраг бүсгүйнхээ хүзүүн дээр үнсээрэй.

Эрчүүдийн 99 хувь нь Франц маягаар үнсэлцэх дуртай бол бүсгүйчүүдийн харьцаа дөнгөж эхэлж байхад ийм үнсэлт зохимжгүй гэж үздэг.

Үнсэлт ямагт өөр, шинэлэг байх ёстой. Туршлагатай амрагууд үүнийг зөнгөөрөө хийдэг.

Бүсгүйчүүд удаан үнсэлцэх дуртай, энэ үед тэврээ салгалгүй үе үе зааварлаж, харилцан бие биеэ магтацгаа. “Чи их сайхан үнсэлцэж байна” гэх мэт.

Цухуйж буй сахал мэдрэмтгий арьсыг өвтгөж, дур тачаалыг бууруулдаг. Гурван эмэгтэйн хоёр нь сахлаа хусаагүй эртэй үнсүүлэх дургүй байдаг гэнэ шүү.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.