Монгол моделиудын зурагтай ил захидал худалдаанд гарлаа

"BESS TAILOR" хувцас загварын урлан 2012 оны эмэгтэй гоёлын даашинзны коллекци болон Монголын шилдэг загвар өмсөгчид болох топ модель Г.Уранцэцэг, олон улсын модель Д.Нора, “Торго” агентлагийн модель болон Э.Баясгалан нарын зургаар пост карт буюу ил захидал гаргажээ. Энэ нь монгол моделиудын зурагтай анхны пост карт болж байгаа юм .


Пост картны зургийг “Mvltiverse” студи “Cosydeko Paris 2010 French boutique” дэлгүүрийн орчинд авсан байна. Түүнчлэн бид дэлхийн аль ч улс орон руу улсынхаа өнгө төрх болсон загвар өмсөгчид болон дизайнер, гэрэл зурагчдын бүтээл бүхий пост картыг илгээх боломжтой болсон аж. Мөн дэлхийн бусад орнуудын адил загвар сонирхогч, найз нөхөд, гэр бүлийнхэндээ баяр ёслол тэмдэглэлт үйл явдлуудаар нь бэлэг барих боломжтой нээгдэж байна. Уг  пост карт Төв шууданд байнга худалдаалагдах бөгөөд удахгүй шинэ коллекцийн загваруудаар дахин гаргахаар бэлтгэж байгаа ажээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Bi (202.21.113.234) 2013-03-18 15:11:07
Zagwariin medremjgvi yumnuud tsarai muutai gj xaraxaas yahuu
(203.160.55.130) 2013-03-14 20:43:08
өөр модел байж болоогүй юм бх даа
(49.0.202.225) 2013-03-13 18:44:37
ямар царай муутай юм бэ яаж ийм юм худалдаж авах юм бэ