Унадаг дугуйгаар дэлхийг тойрсон “анхны” эмэгтэй

Дэлхийн хамгийн сонин содон басхүү гайхалтай эмэгтэйчүүдийг танилцуулдаг “хамгийн хамгийн” булангаараа энэ удаад "Унадаг дугуйгаар дэлхийг тойрсон “анхны” эмэгтэй" болон "Ерөнхий сайдад нэр дэвшсэн “анхны” порно од эмэгтэй"-н талаарх сонирхолтой мэдээллийг хүргэе.


Орчин цагийн Латви оронд 1870 онд төрсөн Еврей гаралтай Энни Коэн Копчовский нь (1870 - 1947) хүн төрөлхтнөөс хамгийн анх унадаг дугуйгаар дэлхийг тойрсон эмэгтэйгээр нэрлэгддэг байна. Түүний тухай дэлгэцийн цөөнгүй бүтээл, ном товхимол хэвлэгдсэн байдаг ба бүсгүй хүний “ганцаараа” хийсэн хамгийн ер бусын аялалаар түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Ингээд Нью Йоркоос эхлэн Египет, Йерусалем, Сингапур, Сан Франциско гээд эх дэлхийг унадаг дугуйгаар туулсан түүний аялал 1895.09.24-ний өдөр дууссан юм байна.

Ерөнхий сайдад нэр дэвшсэн “анхны” порно од
Мэрилин Чэмберс (1952 - 2009) бол Америкийн “порно” буюу насанд хүрэгчдэд зориулсан киноны од, жүжигчин, бүжигчин бөгөөд 1972 оны “Behind the Green Door”, 1980 оны “Insatiable” кинонуудаараа алдаршжээ. Эдгээр бүтээл нь түүнд анхны эмэгтэй “порно од” өргөмжлөлийг хүртэхэд нөлөөлсөн гэж үздэг ба ХДХВ/ДОХ-ын тархалт газар авсантай холбоотойгоор 1980 оноос “порно” кинонд дахин тоглоогүй юм байна. Тэрээр “My Story” намтарчилсан номоо 1975 онд хэвлүүлж байсан ба “State of the Nation”, “Private Chambers” зэрэг сэтгүүлд сексийн зөвлөгөө, нийтлэл бичдэг байсан гэнэ. Хожим 2004 оны АНУ-ын ерөнхий сайдын, 2008 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан ч 2009 онд зүрхний эмгэгээр хорвоог орхисон юм байна.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.