Төрөхийн өвдөлтийг эрчүүд ийнхүү мэдэрчээ

TurultMedersen

Dennis Storm болон Valerio Zena гэх эдгээр эрчүүд нь нэгэн зүйлийг өөрсөд дээрээ туршсанаараа олон нийтийн ярианы сэдэв болоод байгаа билээ. Угийн элдэв, этгээд зүйлсийг өөрсөд дээрээ туршдагаараа алдартай тэдгээр залуус нь Нидерландын телевизийн хөтлөгчид бөгөөд “Proefkonijnen” хэмээх шоуны зохиогчид юм.

Тэд эмэгтэй хүн хүүхэд төрүүлэх үедээ ямар хэмжээний өвдөлт мэдэрдэгийг өөрсдийн бие дээр туршжээ. Гэдэс хэвлий орчмоороо тусгай электродууд байрлуулсан байна. Эдгээр нь булчинг хүчтэй агшаах замаар эмэгтэй хүн төрөх үедээ дуншиж, базалж өвддөг яг тэр өвдөлтийг мэдрүүлэх зорилготой юм.

Туршилт эхлэх үед тэд их л цоглог байсан боловч аажмаар эрч хүч нь буурч, бухимдаж эхэлсэн байна. Өвдөлт хүчтэй болох тусам тэд тэсвэр алдан орилж хашгиран байж ядацгааж эцэстээ бууж өгөн хүүхэд төрүүлэхээ болих шийдвэр гаргасан байна. Dennis Storm, Valerio Zena нар хоёр цаг орчим уг өвдөлтийг мэдэрцгээсэн аж.

Гэтэл эмэгтэйчүүд төрөх гэж хэдэн цаг битгий хэл хэдэн өдрөөр өвдөх тохиолдол байдаг шүү дээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(103.26.194.3) 2014-04-01 10:44:10
iim system newtruulj erchuudd yamar bdgiig medruuleh yumsan kkk