Суганы харласан хэсгийг хялбархан арилгах арга

   Бүсгүйчүүдийн санааг ихээхэн  зовоодог нэгэн  асуудал нь суганы харласан арьс. Энэ нь дулааны улирал ирэхэд, мөн баяр ёслол, шинэ жилийн үеэр яах аргагүй асуудал болдог. Тэгвэл доорх хэдхэн зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай.

Суганы харласан хэсэгт туслах байгалийн хэдэн аргыг хүргэе:

       Чанаргүй дезодрант, үс хусахад хэрэглэдэг тос, эсвэл татуургаар авах, хэтэрхий их хөлрөлт гэх мэт зүйлс  суганы арьс харлах шалтгаан болдог. Хэрвээ та хэт их хөлөрдөг бол цайвар өнгийн хувцас өмсөхөөс зайлсхийх хэрэгтэй.
Хэрэв дезодрант хэрэглэснээс харшил үүсдэг бол дезодрант хэрэглэх гэсний хэрэггүй. Тэдгээр урьдчилан сэргийлэлийн оронд  байгалийн эмчилгээг сонгохыг зөвлөж байна.



1.    Лемоны шүүсийг сахартай холиод суганы харласан хэсэгт түрхэнэ. Үүнийг 15 минут байлгаад угаана. Хоёр долоо хоног тогтмол хэрэглэсний дараа илт үр дүнгээ өгч суганы хар арьс цайрсан байхыг та анзаарна.

2.    Төмс цайруулах үйлчилгээтэй. Төмсний шүүсийг харласан хэсэгт түрхэж ашиглана. Арьсны асуудалтай хэсэгт энэхүү аргыг хоёр долоо хоног  хэрэглэсний дараа арьсанд хэрхэн өөрчлөлт гарахыг олж хараарай.
3.    Бас нэгэн байгалийн арга бол шингэн дээр ижил хэмжээний лаймын шүүс, глицерин, сарнайн ус нэмнэ. Үүнийг унтахын өмнө асуудалтай хэсэгтээ массажлах байдлаар түрхэж хэрэглэнэ. Бүхий л шөнийн туршид байлгаад өглөө нь угааж арилгана. Хэдхэн өдрийн дотор чи үр дүнг нь харах болно.
4.    Танай гал зууханд хөөлгөгч сод байдаг л биз дээ. Содыг устай холино. Үүнийг шүршүүрт орсны дараа суганы харласан хэсэгт түрхээд хаттал нь хүлээнэ. Хатсаны дараа бүлээн усаар угааж арилгана.


Т.Далай
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Болороо (112.72.11.113) 2016-06-24 01:54:36
Хэрэгтэй зөвөлгөө өгсөнд баярллаа ахиад зөвөлгөө авах гэсийн хүзүүний харалсны яаж арилгах вэ
oyuka (88.227.167.111) 2014-07-10 05:54:21
Hi Ene odriin mend Tegwel er ni suganii usee husaguigeer veet ntr gd zoriulaltiin zuileer awbal zuger boluu
Saruul (182.160.33.208) 2014-04-07 21:29:40
Sain bnuu neg zuil asuuh geed minii suga ingeed harlatsan ene argiig hereglie gej bodoj bn bayrlalaabas asuuh zuil bn ter n ilvv mah bas sugand urgatsan l daa eniig geriin nuhtsuld yaj arilgah we uksus turhdeg gsn ter taliin zuwluguu bnuu