Нүд улайх нь ямар шалтгаантай вэ?

Зарим хүмүүсийн нүд цаг агаарын өөрчлөлт, мэдрэлийн хэт ачаалал, стресс зэргийг барометр шиг мэдэрдэг.
Нүд улайсан үед хүмүүстэй уулзаж ярилцахад харилцагчид ядарсан мэт таагүй мэдрэмж төрж, өөрөөсөө түлхэхэд хүргэдэг тал бий. Тиймээс нүд улайдаг шалтгаануудыг тэр дор нь арилгах хэрэгтэй.
Нүдээ амраа. Та дутуу нойртой олон шөнө явсан, эсвэл шөнө компьютерийн ард удаан суусан бол нүдээ амраах шаардлагатай. Эмч нар хүний нүдийг эзэнтэйгээ хамт амардаг хэмээн баталдаг. Тиймээс та бүрэн унтах найман цаг өөртөө заавал гаргаж байгаарай.
Хэрвээ танд амрах цаг гарахгүй байвал үе үе галын өрөө рүүгээ орж, цай уун, цонх руу ширтэх хэрэгтэй. Компьютерийн дэлгэцийг удаан ширтэх үед нүдний булчин чилж, ядардаг.
Тиймээс та үе үе нүдээ аньж байх хэрэгтэй. Мөн та дэлгэцнээс үе үе холдож, нүдээ чийглэж бай.
Илүүдэл бүхнээ арилга. Нүд улайх бас нэг шалтгаанд ургамлын тоосонцор, амьтны үсний харшил, гоо сайхны бараа, саяхан худалдан авсан хувцас зэрэг ордог хэмээн дээр хэлсэн. Тиймээс та үнэрт бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Хувцас, саван, шампунь, гоо сайхны бараа гээд үнэргүй, байгалийн бүтээгдэхүүнийг илүү их сонгоорой.
Линз зүүдэг бол үе үе ав. Линз нь зурагтын өмнө удаан суух, тоосны харшил зэргээс ч илүү нүд улайлгадаг тал бий. Учир нь линз байнга элэгдэж, нүдний эвэрлэг бүрхэвчийг үрж, загатнуулж, улайлгадаг. Тиймээс шөнө контакт линзаа авч, тусгай уусмалдаа хадгалах хэрэгтэй. Ингэснээр та нүдээ хүчилтөрөгчөөр хангаж, амрааж байна гэсэн үг.
Хэрвээ таны нүд улайсан бол доорхи зөвлөгөө тус болно.
Хиймэл нулимс. Нулимс нь нүд улайлтыг амархан арилгахгүй ч нүдийг чийглэж, загатнаа, хорсолтыг дарж, улайлгаад байгаа үрэвслийг дардаг.
Нүдний дусаалга. Мурин, Софрадекс, Визин зэрэг нүдний дусаалга нүдний улайлтыг ойролцоогоор 45 минутын дараа арилгадаг. Тиймээс та чухал уулзалтанд улаан нүдэлчихээд очихгүйн тулд хоёр нүдэндээ хоёр хоёр дусал эм дусаах хэрэгтэй. Гэхдээ үүнийг хэт их хэрэглэж болохгүй.
Аврагч жин. Нүдэндээ хүйтэн жин 25-30 минутын турш тавиарай. Хүйтэн жин өргөссөн судсыг нарийсгаж, нүдний алжаалыг сайн тайлдаг байна. Үүнээс гадна төмсийг хэрчээд, зовхиндоо тавиад таван минут хүлээ. Энэ нь нүдийг тайвшруулдаг. Цайны ханд ч бас сайн эм.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
,m,
(103.10.22.15)
2014-04-09 11:20:54
goy helsen xaxa tiin zuw unshij sur
0
0
0
Хариулах
(203.169.55.154)
2014-04-09 10:06:46
nvd ulaih gj bn zuw unshaach
0
0
0
Хариулах
zochin
(91.114.109.98)
2014-04-08 18:47:41
garchig sonin yum aa nvdnees l nulims garna sh dee nvd uilah ni gene vv zvgeer uilah ni gej bolohgvi baisan yum uu
0
0
0
Хариулах







