Алимтай байцаан хуурга хийцгээе бүсгүйчүүд ээ



600 гр. бөөрөнхий байцаа,

 Дунд зэргийн хэмжээний алим 3 – 4 ширхэг,

 3 амны халбага зөөхий,

40 гр. цөцгийн тос,

3 амны халбага гурил,

2 ш. өндөгний шар.

Байцаагаа жижиглэн хэрчээд саванд хийгээрэй. Цөцгийн тос, бага зэрэг ус хийгээд зуухандаа тавьж 6 минут жигнээрэй. Хэрчсэн алимаа нэмээрэй. Өндөгний шарыг гурил болон зөөхийтэй сайтар хутгаад, үүнийгээ савтай байцаатай алим руугаа хийж хутгаад, таглаад дахин 5 – 6 минут жигнэж болгоно.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.