Нүүрээ хэт их савандаж угаах нь тослоггүй болгоно

Нүүрээ олон аргаар цэвэрлэж болно. Гол нь арьсандаа тохируулж цэвэрлэх хэрэгтэй. Ялангуяа сүүн шингэнээр цэвэрлэхийг эмч нар зөвлөдөг. Яагаад гэвэл манай уур амьсгал арьсны өнгөн давхрааг их хуурайшуулж байдаг. Арьсны гадаргуу дахь тослог нь арьсыг тослохоос гадна чийгийг гадагш алдахгүй байх үүргийг давхар гүйцэтгэдэг байна.
Гэтэл нүүрээ төрөл бүрийн савангаар угаагаад байхаар тослог нь ангижирч, арьс чийгээ их алддаг. Нүүрээ савангаар угааж цэвэрлэдэг, сүүн шингэнээр цэвэрлэдэг хүмүүсийн арьсны чийгийг компьютерээр оношлоход эрс ялгаатай гардаг байна. Саван нь хичнээн нүүрний арьсанд тохируулсан байсан ч шүлтлэг орчинтой учраас өдөр болгон арьсаа савандаж угаавал арьсны тослог улам бүр алдагдаж, арьсанд байх ёстой нянгийн байдал багасч оронд нь эмгэг төрүүлэгч нянгууд үржих нөхцөл бүрддэг.
Тослог арьстай хүн ч гэсэн тохирсон сүүн шингэнээр л арьсаа цэвэрлэж байх хэрэгтэй. Арьсаа байн байн савандаж угааснаас арьс улам хуурайшиж, хөгшрөлт эрчимтэй явагддаг.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.