Гаранд зориулсан маск хэрхэн бэлтгэх вэ?

1. Хамгийн энгийн маск бол жирийн майонез. Гэхдээ уксусын агууламж багатайг сонгох хэрэгтэй. Гарандаа майонез түрхээд гялгах уутан бээлийн өмсөөд 20 минут байлгаад угаагаарай.



2. Хэрэв гарын арьс чинь уян хатан байдлаа алдаж, үрчлээтэж эхэлсэн бол өндөгний шар үүнд туслана. Өндөгний шарыг 1 хоолны халбага лимоны шүүстэй холиод энэ маскаа асуудалтай хэсгүүддээ үрж түрхээрэй. Мэдээж дараа нь угаана.

3. Гарын арьсанд сайн нөлөө үзүүлдэг маск бол улаан лоолийн маск юм. Шинэхэн том улаан лоолийг хуваагаад дотор талын шүүслэг хэсгээр нь гараа үрнэ. Тэгээд 5 минут орчим байлгаарай. Дараа нь угаагаад гарын тос түрхэнэ.

4. Гарын тэжээлийн маск – 2 хоолны халбага үрж нухашилсан ногоон алим, мөн 2 халбага халуун усанд дэвтээсэн овъёосыг хольж бэлтгэнэ. Тэгээд бэлтгэсэн маскаа гарандаа тавиад 15 минут байлгаад угаана. Арьсыг сайн гуужуулахын тулд массаж маягаар үрж болно.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.