“Арга билэг 2016” тэмцээний талаар танилцууллаа



“Арга билэг” үржүүлгийн газрын Х.Ууганбаярын удахгүй болох үржүүлгийн газрын нэрэмжит тэмцээний талаар ярисан ярилцлагыг хүргэж байна. 

Дундад азийн хоньч нохой нь сүүлийн хэдэн жил монголд маш хүчтэй хөгжиж байгаа үүлдэр юм. Манай “Арга билэг” үржүүлгийн газар ч мөн энэ үүлдрийг дагнан үржүүлдэг байгаа.

Манай үржүүлгийн газар 2014 онд албан ёсны эрхээ авсан боловч манай хамт олон тэрнээс ч өмнө санаа нийлж, хамтран нохой үржүүлдэг байсан. Мөн манай үржүүлгийн газрын нэрэмжит анхдугаар тэмцээн “Арга билэг 2016” нэртэйгээр энэ сарын 29-ний өдөр шинэ “Авто худалдааны цогцолбор”-т болох гэж байна. Энэ тэмцээн нь Монголд анх удаа үржүүлгийн газар бие даан зохион байгуулж байгаагаараа онцлогтой бөгөөд манай улсад дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц сайн ноход байгаа гэдгийг батлан харуулах зорилготой. Үүнээс гадна ОХУ-аас дундад азийн хоньч нохойг 36 жилийн турш тэжээж, үржүүлж, шүүж ирсэн FCI болон Олон Улсын тэмцээнийг шүүх эрх бүхий шүүгч Лариса Кононенко шүүж байгаа нь маш том давуу тал  юм.  Мөн манай тэмцээний бас нэгэн сюрприз нь тэмцээний  мэдээллийн ивээн тэтгэгч болох “Үнэнч анд” сэтгүүлийн хамт олон уг тэмцээнд оролцож буй бүх нохдын танилцуулгыг багтаасан тусгай дугаар гаргах болсон.

“МОНГОЛЫН ДУНДАД АЗИЙН ХОНЬЧ НОХДЫН КАТАЛОГ АНХ УДАА”

Оролцох нохдын ангилал:
3-6 сартай эр, эм
6-9 сартай эр, эм
9-15 сартай эр, эм
15-24 сартай эр, эм
24-с дээш 

Мөн шинээр ВЕТЕРАН ангилал буюу 6 наснаас дээш гэсэн ангиллыг оруулсан байгаа.

Үүнээс гадна үзэгчдийн тасалбарын дугаараар азтан тодруулах ба цэвэр цусны дундад азийн хоньч нохойн гөлөг өгөх бөгөөд тэмцээний шилдгийн шилдэг эр, охин нохой, үүлдрийн аварга нохой зэргийг шалгаруулах байгаа.

Тэмцээний бүртгэл 5-р сарын 25-ны өдөр хаагдах ба бүртгэлийг эрт хааж байгаа нь тэмцээний үеэр оролцогч нохдын танилцуулга бүхий катлог гаргаж байгаатай холбоотой.

Та бүхэн тэмцээндээ идэвхтэй оролцоорой. 





Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.