Хиллари Клинтон руу гутал шиджээ
2008 онд Иракт гэнэт айлчлан очсон ерөнхийлөгч Ж.Буш хэвлэлийн хурал хийж байхад нь түүн рүү нэг сэтгүүлч гутлаа шидсэн таагүй хэрэг гарсан билээ.

Тэгвэл энэ мэт шидэгдсэн гутлын халдлагад өртсөн Америкийн хоёр дахь улстөрчөөр АНУ-ын Төрийн Нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон тодроод байна. Түүнийг өнгөрсөн пүрэв гарагт Лас Вегаст болсон чуулганд илтгэл тавьж байх үеэр нэгэн эмэгтэй түүн рүү гутал чулуудан хэрэг мандаажээ...

"Дахин боловсруулах хаягдлын менежмент эрхэлдэг бизнес бүлгийн чуулган"-д оролцож байсан тэрээр гуталнаас бултаж чаджээ. Хэрэг явдал дууссаны дараа Хиллари “...бурхан минь, хатуу хаягдлыг асуудал ийм дээрээ тулсан гэдгийг би мэдсэнгүй” гэж хошигносон бөгөөд “тэр софтболлыг над шиг сайн тоглоогүйд бурхандаа баярлалаа” хэмээн хэлсэн гэнэ.

Түүнийг гутлаар айлгасан танхай эмэгтэй нь чуулганы зочдын нэрсийн жагсаалтад бүртгэгдээгүй байсан ба буудлын хамгаалалтын завсар чөлөөгөөр танхимд орж дөнгөсөн нэгэн байжээ.
mnb.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.