Умайн ерөндөг гэж юу вэ?

Хуванцар, жижигхэн уян хэрэгслийг ерөндөг гэнэ. Үүнийг жирэмслэхээс хамгаалах зорилгоор эмэгтэйн умайн хөндийд тавьдаг. Ерөндөг нь хэлбэр, хэмжээ, төрлийн хувьд олон янз байх бөгөөд манайд зэсээр ороосон TCu-380A маркийн ерөндөгийг өргөн хэрэглэж байна. Ерөндөг ихэнхдээ утастай байх ба умайн хөндийд тавьсан ерөндгийн утас нь эмэгтэйн үтрээнд сул унжиж байдаг.
Хэрхэн хамгаалдаг вэ?
Зэстэй ерөндөг нь умай болон үр дамжуулах хоолойд эр бэлгийн эсийн амьдрах ба хөдлөх орчныг өөрчилж, улмаар үр тогтох явцыг саатуулдаг. Умайн ханын салст бүрхэвчийг цочроосноор тогтсон үр хөврөлийг умайн хананд бэхлэгдэх, цаашид өсөж хөгжих явцыг саатуулдаг.

Үр дүн:
Зэстэй ерөндөг нь 98 хувийн үр дүнтэй.
Давуу талууд:
• Удаан хугацаагаар жирэмслэхээс хамгаална / 5-10 жил/
• Бэлгийн харьцаанд саад болохгүй
• Хямд төсөр
• Ямарч эм тариатай харшлахгүй
• Ерөндгийг хүссэн үедээ авахуулж болно.
• Ерөндгийг авахуулсан даруй жирэмслэх боломжтой
• Хөхүүл эхчүүд хэрэглэж болно
• Цэвэрших хүртэл хэрэглэж болно
Сул талууд:
• Бэлгийн замын халдвар, ХДХВ/ДОХ-оос хамгаалахгүй
• Ерөндөг умайгаас унаж болно
• Ерөндгийг тавьж, авахад өвдөлттэй
• Бэлгийн олон хавьтагчтай эмэгтэй аарцгийн хөндийн үрэвсэлт өвчнөөр өвчлөх эрсдэл өндөртэй
• Заавал мэргэшсэн эмч, дадлага туршлагатай эх баригч нар тавих болдог.
• Ерөндөг тавиулсны дараах саруудад сарын тэмдэг их хэмжээтэй, удаан хугацаагаар үргэлжлэх
• Сарын тэмдэг өвдөлттэй ирэх
Хэрэглэж болохгүй тохиолдол:
• Умайгаас тодорхой шалтгаангүй цус алдаж байгаа
• Жирэмсэн байж болзошгүй
• Бага аарцгийн эрхтний үрэвсэлтэй эсвэл саяхан өвчилсөн /сүүлийн 3 сард/ буюу уг өвчин сэдэрсэн
• Үтрээнээс идээрхэг ялгадастай
• Умайн хоргүй хавдартай
• Умайн хүзүү, умайн салстын ба өндгөвчний хорт хавдартай

Хэрэглэх арга:
Ерөндгийг тавихад харшлах заалт байгаа эсэхийг ялангуяа эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин, БЗХӨ байгаа эсэхийг сайтар шинжилж магадласны үндсэн дээр эсвэл эмчилсний дараа эмнэлгийн нөхцөлд умайн хөндийд тавина. Сарын тэмдэг ирснээс хойш 4-5 дахь хоногт тавиулах нь илүү зохимжтой. Учир нь эмэгтэй жирэмсэн биш байна. Мөн умайн хүзүү зөөлөн, амсар нь бага зэрэг нээлттэй байдаг учир тавихад хялбар, өвдөлт бага байдаг.
Анхаарах зүйл:
1. Ерөндөг тавиулснаас хойш эхний сард долоо хоногт 1 удаа, цаашид сард нэг удаа сарын тэмдэг ирснээс хойш 5 дахь хоног дээр шалгах хэрэгтэй. Шалгахдаа гараа сайн угаагаад, дунд хуруугаа үтрээндээ хийж ерөндгийн утсыг шалгана.
2. Ерөндөг тавиулснаас хойш
o Сарын тэмдэг хугацаандаа ирэхгүй саатах, эсвэл ердийнхөөс олон хоногоор, их хэмжээтэй ирэх
o Хэвлийн доод хэсгээр хүчтэй өвдөх, ухаан балартах, сарын тэмдгийн хооронд цусархаг зүйл гарах
o Бэлгийн хавьтлын үед өвдөх
o Үтрээнээс ялгадас гарч, халуурах, чичрэх зэргээр халдварын шинж илрэх
o Ерөндгийн утас нь тэмтрэгдэхгүй байх, утас нь уртассан эсвэл богиноссон байх зэрэг шинжүүдийн аль нэг нь илэрсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Отгонбаяр
(66.181.161.8)
2018-11-21 19:36:11
Сайн байн уу зөвлөгөө авах гэсийн сприал тавиулсанний дараа хориглох зүйлс ч гэхимүү дэг барих хэрэглэж болохгүй зүйл хэрэглэж болох зүйл гэх мэт зөвлөмж заавар өгөөч
0
0
0
Хариулах
р
(66.181.161.66)
2018-09-22 16:36:18
Ерөндөг тавиулаад 21 хонож байна үе үе их өвдөх юм энэ юуных юм бол
0
0
0
Хариулах
ddd
(103.10.23.72)
2018-07-25 12:30:32
bied medregdeh zvil baidgim bolowuu
0
0
0
Хариулах
ddd
(103.10.23.72)
2018-07-25 12:29:52
spiral umaigaas unasn eswhiig yaj medeh we bid medregdeh zvil baidiim boluu
0
0
0
Хариулах
asuult
(202.179.13.128)
2014-05-08 14:09:43
cpiralia awahuulaad hir hugatsaanii daraa jiremsleh we
0
0
0
Хариулах





