Мэрилин Монрогийн дүрийг хэн бүтээх вэ?

Хорьдугаар зууны хамгийн сайхан бүсгүй, домогт жүжигчин Мэрилин Монрогийн тухай киног Жойс Кэрол Оутсын “Шаргал үст бүсгүй” романаас сэдэвлэн хийхээр болжээ.

Харин тус киноны гол дүр болох Монрогийн дүрийг хэн бүтээх вэ? гэсэн асуулт гарсан байна.Одоогоор Холливудын жүжигчин Жэссика Честейнд уг саналыг хүргүүлээд байгаа аж. Хэрэв Честейн энэхүү кинонд тоглохыг зөвшөөрвөл киноны зураг авалт энэ оны наймдугаар сард эхлэх гэнэ.

Честейн хоёр ч удаа “Оскар”-ын шагналд нэр дэвшиж байсан бөгөөд энэ саналыг тун нухацтай судлаж байгаа аж. Киноны продюссерээр Брэд Питт ажиллах юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.131.242.238)
2014-04-28 16:42:10
энэ хүүхэн яагаад ч монро шиг сэтгэл татам харагдахаар жүжиглэж чадахгүй
0
0
0
Хариулах







