Бяцхан үрсийнхээ хамгийн анхны хичээлийн өдрийг мартагдахааргүй өнгөрүүлээрэй

Есөн сарын нэгэн хүүхдүүд төдийгүү эцэг эхчүүд, багш нарын баярын өдөр. Шинэ хичээлийн хэрэгсэл, шинэ дүрэмт хувцас, шинэ найз нөхөд гээд шинэ бүхэн цэцэглэж дэлгэрсэн өдөр. Хүүхэд бүрийн сэтгэл гэгэлзсэн анхны хичээлийн энэ өдрийг бяцхан үрсдээ хэзээ ч мартагдахааргүй дурсамж болгон үлдээгээрэй. Гэрэл зургийн хальсанд сонирхолтой дурсамж үлдээх дараах зөвлөгөөг танилцуулж байна


Хичээлийн эхний өдөр өмссөн дүрэмт хувцас, анх "А" үсэг бичсэн дэвтэр зэргийг нандигнан хадгалаарай. Олон жилийн дараа харахад хүүхэд тань маш их баярлана гэдэгт итгэж байна. 


Хичээлийн шинэ жилийн эхний өдөр бүх зүйл төгс сайхан, сэтгэл хангалуун байхад зориулаарай. Тиймээс өглөө хэрхэн баярлан бэлдэж байсан тэр дурсамжийг нь үлдээгээрэй.Ээж нь охиндоо баярын үс засалт хийж байгааг, аав нь хүүгийнхээ зангиаг холбож өгч байгааг. 


Хичээлийн шинэ жилийн эхний өдөр бусад өдрүүдээс хэрхэн өөр харагдаж гоё байсныг нь аваарай.


Есдүгээр сарын нэгний өглөө ширээн дээр нь суулгаж  бичих, эсвэл дэвтэртээ ямар нэг юм зурах боломж олго. Ингэснээр хичээлийн танхимд орохдоо сандрахгүй байж болно. 


Хамгийн анхны сурах бичигтэй нь хамт зураг аваарай. Түүний анхны барьсан ном нь ирээдүйн мэргэжлийнхээ дагуу ном барьсан ч байх юм бил үү


Түүний баярлаж, догдолж байгаа зугийг нь дараарай. 


Түүнийг хичээлийн хэрэглэлтэй нь чөлөөтэй харьцуулж сургаарай. 


Мэдээжийн хэрэг эцэг эхтэй нь хамт зургийг нь дараарай. Хүүхэд нь ямар хөөрхөн ээж нь ямар залуухан байсныг дурсамж болгон үлдээгээрэй. 


Түүний сургуульдаа анхны алхамаа хийн орж байгаа тэр агшинг үлдээгээрэй. 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.