Нигер эмэгтэйчүүдийн шаналал
Өнгөрсөн сарын 14-нд Нигерийн “Бока Харам” бүлэглэлийн дайчид дунд сургуулийн 230 охиныг барьцаалан авч явжээ. Тус улсын Ерөнхийлөгч болон нийслэл Абужа хотноо хулгайлагдсан охидын гэр бүл болон “Сая эмэгтэйн жагсаал” эмэгтэйчүүдийн холбооны гишүүд “Бока Харам” бүлэглэлийн гарт орсон сурагч охидыг аврахыг гуйж, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагаас тусламж хүссэн тухай “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна. Нигер эмэгтэйчүүд Засгийн газрын ордны өмнө “Обама гуйж байна” гэсэн уриатай жагсаал зохион байгуулсан байна.

Өмнө нь “Сая эмэгтэйн жагсаал” холбооны тэргүүн Обигаль Изукиш, Ерөнхийлөгч Гудлак Жонатанд хандаж “Та нар чадахгүй бол бид өнгөт арьст эмэгтэйчүүдийг хүндэлдэг, хүний эрхийг дээдлэгч АНУ болон Ерөнхийлөгч Барак Обамагаас тусламж авахын тулд бүгдийг хийх болно” гэжээ. Тус холбоо АНУ-ын Консулын газарт 1.4 сая эмэгтэйн гарын үсгийг цуглуулан өгч, Обамагаас тусламж хүсч буйг уламжлахыг хүссэн байна. Дээрх жагсаалын дараа “Боко Харам”-ийн толгойлогч Абубакар Шекау мэдэгдэл хийж охидыг зарсан тул тэднийг хайхгүй байхыг сануулжээ. Тэрбээр “Бурхан охидыг зарах хэрэгтэй гэж зааварласан. Охид сургуульд сурах биш бусдын эхнэр болох нь чухал. АНУ-ын цэрэг Нигерийн газар нутагт гишгэсэн тохиолдолд охидыг дахин хулгайлах болно” гэжээ.
Mongolic.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







