Опра гоо сайхны хагалгаанд орсон зургаа үзэгчдэд нээлттэй харуулжээ

Ток шоуны нэрт хөтлөгч Опра гоо сайхны хагалгаанд хэд хэдэн удаа орж байснаа “The Oprah Winfrey” шоуныхаа үеэр хэлжээ. Өчигдрийн нэвтрүүлэгтээ тэрээр 2013 оны гуравдугаар сард санамсаргүй байдлаар нохойнд нүүрээ хазуулсан 17 настай Софи гэх охиныг урьж оролцуулсан юм. Нэвтрүүлгийн үеэр Опра охинд хандаж “Намайг харж байна уу. Хөөрхөн байгаа биз. Софи битгий санаа зов. Би 30 жилийн өмнө буюу 1983 онд анхныхаа гоо сайхны хагалгаанд орж байсан юм. Харин хоёр дахь хагалгаагаа 1993 онд хийлгэж байлаа. Би огтхон ч харамсахгүй байна. Гоо сайхны хагалаа бол муу зүйл биш. Эмэгтэй хүн төгс байх учиртай. Гоо сайхны хагалгаа бол эм л гэсэн үг. Чи гоо сайхны хагалгаанд орвол эмчилгээний төлбөрийг чинь би даах болно” гэжээ.


Опра үзэгчдэд хандаж “Та нар намайг худлаа ярьж байгаа гэж бодож байгаа байх. Тэгэхдээ энэ бол үнэн” гэж хэлээд 30 жилийн өмнө авахуулсан зургаа одоогийнхтойгоо харьцуулсан гэрэл зургаа үзүүлсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.