”Нөхрүүдэд заавал уншуулах зөвлөмж”

Өөрийгөө үнэлж чаддаг бүсгүй танд гэж зөвлөхөд дараах зөвлөмжийг хайртдаа уншиж өгөх, эсвэл өөрт нь заавал уншуулаарай. Ингэж байж та өөрийн хэр үнэ цэнэтэй гэдгээ илүүтэйгээр мэдрэх болно. Амжилт хонгор минь.

1. Хайрлахаа бүү боль, болзохоо бүү боль (Never stop courting. Never stop dating)


Эхнэрийгээ үргэлж хажуудаа байх ёстой гэж бодож болохгүй. Хурим хийх үедээ та эхнэрийгээ бүх насаараа хайрлах шийдвэр гаргасан байх ёстой. Тиймээс эхнэр тань таныг сонгосон. Үүнийгээ хэзээч битгий март. Үргэлж түүнийгээ хайрла.

2. Өөрийнхөө зүрх сэтгэлийг хамгаал (Protect your own heart)



Эхнэрийнхээ сэтгэлийг хамгаалахтай адил, өөрийнхөө сэтгэлийг ч мөн чухалчлан хамгаал. Таны зүрх сэтгэлд үргэлж эхнэртэй зориулах зай байх хэрэгтэй. Үргэлж түүнийг хүлээж авахад бэлэн байж, өөр хүнийг сэтгэлдээ оруулж болохгүй.

3. Дахин дахин дурла (FALL IN LOVE OVER and OVER and OVER again)

Хүн үргэлж өөрчлөгдөж байдаг. Анх гэрлэх үе, одоо, ирээдүй. Чи үргэлж нэг хэвээрээ байхгүй. Тиймээс эхнэрийнхээ сэтгэлийг татахын тулд бүхнийг хийж байсан үе шигээ байнга дурлаж, байнга түүнийхээ сэтгэлийг татах гэж хичээх хэрэгтэй.

4. Эхнэрийнхээ сайн талыг харах (ALWAYS SEE THE BEST in her)

Эхнэрийнхээ сайн, сайхан чанаруудыг анзаарах нь чухал. Яагаад гэвэл, таны анзаарсан зүйл л таны дотор үлдэнэ. Эхнэрийнхээ сул талыг л хайж, хараад байх юм бол таньд тийм л сэтгэгдэл үлдэнэ.

5. Эхнэрээ засаж, өөрчлөх гэсний хэрэггүй (IT’S NOT YOUR JOB TO CHANGE OR FIX HER)

Эхнэрийнхээ зан ааш болон, сул талыг засаж сайжруулах нь таны ажил биш. Таны хийх ёстой зүйл бол зөвхөн түүнийг байгаагаар нь хайрлах юм.

6. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хяна (TAKE FULL ACCOUNTABILITY for your own emotions)

Танд аз жаргал бэлэглэх нь эхнэрийн тань үүрэг биш. Мөн уурлуулж, гуниглуулах нь ч тэр биш. Та зөвхөн өөрийнхөө сэтгэл зүрхээ удирдан, өөрөөсөө аз жаргалыг олох хэрэгтэй.

7. Эхнэрээ битгий шүүмжил (NEVER BLAME your wife)



Хичнээн эхнэртээ уурласан ч түүнийг шүүмжилж болохгүй. Энэхүү уур нь зөвхөн таны дотоод сэтгэлийн асуудал бөгөөд үүнийгээ түүнд тулгах нь утгагүй зүйл юм.

8. Түүний сэтгэлийг ойлго (Allow your woman to JUST BE)

Жишээ нь эхнэр тань уурлаж байсан ч тайвшируулж аргадах нь таны ажил биш. Таны хийх ёстой зүйл бол яриаг нь тайван сонсож, тэврээд суухад л хангалттай. Юу ч болсон эхнэрийгээ уурлаж байхад зугтаж, тоохгүй орхиж болохгүй шүү.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ERegtei (149.56.119.104) 2016-05-30 18:01:22
Emegtei huniig ***** buruutga gesen utgatai buruu yum hiisen ch mun adil geed bgan um shig bichij erchuud bol hamaagui gesen baidaltai bgaad bgaan bishuu
zzzzz (103.26.195.16) 2015-03-17 02:21:33
xerev ene uiliig unshaach gj xelxed unshigvi gj bga bol yu gsn vgvv
20140512 (109.248.96.212) 2014-05-14 23:38:54
Би нэг найзтай байлаа бид танилцаад 5жилийг ардаа орхиж энэ найз минь их сайхан сэтгэлтэй би тэрийг их хүндэлдэг байсан амьдарлын төлөө уйгагүй тэмцдэг хүмүүсийг хэнийг ч ялгалгүй хайрладаг их сайхан залуу байсан юм харин тэр миний нэг найзтай үерхэдэг би тэрний нэг найзтай үерхэдэг байсан харин бид 2бол гэмгүй сайхан найзууд байсан юм бидний үерхэлүүд ч тэгээд амьдарлын шалгуураар салсан л даа За тэгээд 10жилийн амьдрал ямар байдаг тэрэн шиг нэг л мэдхэд цаг хугцаа урсан өнгөрч бид өөр өөрийн амьдарлын жамыг хөөж энэ тийшээ салсан юм Энгээд бид интэрнэтээр харьцдаг бие биедээ урам дэм өгдөг ялан гуяа би гэж нэг юм байнга л шаналсан амьтан байдаг байсын тэгээд л тэр найз минь надад ганцхан үг хэлээл бүх зүйлийг өөрчлөөл тавьчдаг байсан Харин нэг өдөр би бас л нэг сэтгэлийн шархтай амьтан хачин сонин юм бичээл сууж байлаа тэгсэн тэр надад найз нь чамд нэг зүйлийг хэлмээр байна гэхдээ бас айгаад байна гэж байгаад би чамд хайртай гэдгээ нээх сайхан үгээр хэлж билээ айсан шалтгаан нь нам