Хамгийн үнэн зурхайгаа уншиж амжсан уу?

Хонины орд

Нөхөрсөг, хайр татам бас эрх чөлөөтэй байх дуртай хүмүүс. Гайхалтай дур булаам бас хөгжилтэй хонины ордныхон сайн үнсэлцэгчид байдаг. Бусадтай харилцаа тогтоох дуртай ч гэр бүл нь бүхнээс эрхэм гэдгийг мэддэг. Хониныхонд аливаад гар татдаггүй сайхан стэгэлтэй хүмүүс боловч гэм нь жаахан зөрүүд юм. Маргаан нэгэнт дэгдчихсэн л бол өөрийнхөө зөв гэдгийг батлах гэж хэдэн ч цагаар зууралдах нь бий. Ерөнхийдөө хонины ордныхон бол дэлхий дээрх хамгийн гайхалтай хүмүүс юм.











Үхрийн орд

Үхрийн ордны хүмүүс халамжтай, зан харилцаа сайтай нөхөрсөг хүмүүс байдаг. Биеэ даасан үхрийнхэн юу хүсч юунд хүрэхээр тэмүүлж байгаагаа сайн мэддэг ба зорьсондоо хүрэхийн тулд учирсан бүхий л саад бэрхшээлийг торолгүй давах зоримог, түрэмгий зан чанартай хүмүүс юм. Бусдад туслах дуртай нинжин сэтгэлтэй үхрийнхэн хайр дурлалын тогтвортой харилцааг эрхэмлэдэг. Хаа нэг залхуурч хойрголох хандлагатайг эс тооцвол дэлхий дээрх хамгийн сэтгэл татам хүмүүс.











Ихэрийн орд

Үргэлж сайн сайхан зүйлийг сэтгэлдээ тээж дэврүүн сэтгэлээр дүүрэн алхалдаг ихрийнхэн сайн сонсогч төдийгүй хэнээс ч илүү сайн ярилцагч байж чаддаг. Бусдын итгэлийг даадаг найдвартай хүмүүс боловч хааяа хэрэгт дурлах, мартамхай бас салан зан гаргах нь бий. Түүнчлэн үе үе хүүхэд шиг гэнэн томоогүй дүр исгэж дүрсгүйтэх дуртай ихрийнхэн хэний ч сэтгэлийг татам сайхан инээмсэглэдэг хүмүүс. Хайр дурлалын хувьд нэгэнт сэтгэлээ өгсөн л бол тэр хүндээ насан туршдаа үнэн байдаг.













Мэлхийн орд

Уран бүтээлч сэтгэлгээтэй, аливаад бүтээлчээр ханддаг мэлхийн ордны хүмүүс маш романтик халамжтай хүмүүс байдаг. Үдэшлэг цэнгээнд дуртай ч хаа хүрэхээ мэддэг тэд нэгэнт учирсан дурлалдаа хэтэрхий үнэнч хүмүүс юм. Хүн бүрт хүндлэлийн сэтгэлээр ханддаг мэлхийнхэн хөгжилтэй бас "секс"-дээ сайн гэнэ. Тэд хэн нэгнийг өөнтөглөж, тэр энэ гэж ялгаварлан харьцахыг хүсдэгггүй бөгөөд сэтгэл зүрхээ нарийн чагнадаг мэдрэмжтэй хүмүүс. Ерөнхийдөө мэлхийн ордныхон бол таны амьдралдаа учирч байсан хамгийн хүнлэг бас чадварлаг үнсэлцэгчид ажээ.












Охины орд

Охины ордны хүмүүс хүнлэг, ухаантай бас бусадтай хэл амаа амархан ололцдог хүмүүс. Тэд өөрсдийгөө бүхнийг мэдэгч гэж үздэг бөгөөд энэ ч утгаараа аливаад хариуцлагатай, алхам алхамаар урагшилж чаддаг хүмүүс юм. Тэдний итгэлийг лдсан л бол эргээд тийм ч амархан уучлахгүй бас тухайн явдлыг тийм ч хурдан мартдаггүй гэнэ.














Жинлүүрийн орд


Жинлүүрийн ордныхон уулзсан хүн бүртээ сайхан сэтгэгдэл төрүүлж чаддаг хайр бас хөгжилтэй хүмүүс. Энэрэнгүй сайхан сэтгэлтэй жинлүүрийнхэн нэгэнт итгэл алдсан хүндээ хэдэн ч жилээр хамаагүй өширхөж, дургүй нь хүрсэн хэвээр байдаг. Аливаад бүтээлчээр ханддаг тэд маш романтик бөгөөд тэднийг алдсан хүмүүс эргээд харамсах нь олонтаа. Жинлүүрийнхэн хэний ч итгэлт анд байж чаддаг.













Хилэнцийн орд

Хошин шогийн мэдрэмж өндөр шогч хилэнцийнхэн юм бүхнийг оролдож өөрийн чадварыг сорих дуртай "саваагүй" мэт боловч туйлын хөдөлмөрч хүмүүс. Хайр дурлалын тогтвортой харилцааг бүхнээс эрхэмлэдэг тад эрч хүчтэй, хайр татам бас хартай хүмүүс. Заримдаа шоу цэнгээнд хэт автах нь бий ч мөнгөний үнэ цэнийг мэддэг, мөнгийг олохдоо ч үрэхдээ ч гаргууд юм. Түүнчлэн тэд итгэл даасан сайн эхнэр байж чадах ч найздаа үл үнэлүүлэх аваас сэтгэлээр их унадаг.












Арслангийн орд


Бусдын хүсэл, хайрын аль алинийг нь соронзон мэт татдаг. Тэд сайн ярилцагчид төдийгүй бүх зүйлдээ тэгш сайхан чавдарлаг хүмүүс. Хааяа хэт үглэж янших хандлагатай ч хөгжилдөх дуртай, бусадтай нөхөрсөг нэгэн байдаг. Арслангийн ордны хүнтэй учирна гэдэг тэр бүр тохиогоод байхгүй ховор завшаан бөгөөд нэгэнт л учирсан бол сэтгэл түгших зүйл үгүй.












Нумын орд

Тэд хорвоо дээрх хамгийн үнэ цэнэтэй тэр хэрээрээ нууцлаг хүмүүс. Хайртай хүндээ зориулж бүхнээ зориулж, боломжит бүхий л чадваараа түүндээ халамж энхрийллээ өгдөг. Тэднийг уурласан үед аль болох хол байх эсвэл чимээгүй байх нь зүйтэй. Тэдэнтэй уулзсан хүн бүрт эерэг таатай сэтгэгдэл төрдөг ба маш хүнлэг, романтик хүмүүс. Тэд царайлаг, хааяа хүүхэд шиг өхөөрдөм харагдах нь хэний ч сэтгэлийг татна.












Матрын орд

Аливаад ялагдал хүлээх дургүй матрынхан нэгэнт зорьсондоо хүрэхийн тулд шургуу хөдөлмөрлөдөг. Бусдын эгдүүг хүргэсэн, ухаалаг, дур булаам бахархмаар хүмүүс. Гэвч заримдаа хэтэрхий үглээ, ядаргаатай санагдах ч цайлган хөгжилтэй, тууштай зантай хүмүүс. Тэд хоол хийх дуртай. Бас ихрийн ордныхонтой спортоор өрсөлдөх сонирхолтой гэнэ.












Хумхын орд


Хөдөлгөөн удаан, жаахан болхидуу мэт ч итгэл даасан сэтгэл татам хүмүүс. Амьтан тэжээх сонирхолтой зарим хумхынхан тэдгээр амьтандаа гэрийнхэнээсээ илүү хайртай байх нь бий. Юуг ч хйиж бүтээсэн аливаад талархах сэтгэлээр ханддаг ч хэтэрхий тайван темпераменттай тэд аливааг хойшлуулж, алгуурлах хандлагатай.












Загас

Загасны ордныхон анхаарлын төвд байх дуртай, эмх цэгцтэй, бусадтай нийтэч хүмүүс. Аливаад бодлогошронгуй ч хошин шог үзэх, онигоо унших дуртай. Хэтэрхий итгэмтгий зангаасаа болоод бусдад ашиглуулах явдал цөөнгүй гардаг ба хэнтэй найзлахаа зөв сонгох нь чухал юм. Хэний ч сайн нөхөр байж чаддаг тэд эсрэг хүйстэндээ өндөр шаардлага тавьдаг

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(203.91.117.4) 2014-05-30 16:05:14
mini ord bol yg taarch bn
hulan (202.126.89.251) 2014-05-14 18:10:45
unen2
(103.26.194.6) 2014-05-09 17:17:39
uneheer unen zurhai baina ug useg zeg taslal bur ni
Zassss (58.18.168.118) 2014-05-08 19:30:28
Zasssene horvoo deer muu hun bhguinldeeene zurhaigaar bol
odko (112.72.13.129) 2014-05-08 18:30:34
Yg unen bna