Тахиатай мөөгний зутан шөл (8-10 хүн)

орц;

* 1 ширхэг тахианы цээжний цул мах
* 1 стакан мөөг
* 1 ширхэг улаан лооль (помидор)
* 1 ширхэг сонгино
* 2 амны халбага гурил
* 1 стакан сүү
* ус
* давс
* тос


Хийх арга:
  1. Тахианы махаа угаагаад, ахиухан ус хийгээд чанана. Чанасан тахиагаа гарган хөргөөд куб болгон хэрчинэ. Тахиа чанасан усаа үл асгана.
  2. Өөр нэгэн саванд тосоо хийн халаагаад хэрчсэн сонгиноо хийн хуурна. Сонгиноо ягаартал нь хуурсаны дараа нимгэн хэрчсэн мөөгөө мөн гурилаа хийн хуурна. Дараа нь 1 стакан сүүгээ (ус байж болно) нэмэн гурилийг нь тартал сайтар хутгаад тахиа чанасан усаа (тахианыхаа шөлийг) нэмнэ.
  3. Буцалж эхлэнгүүт нь халисалан, жижиглэн хэрчсэн лоолио хийгээд дахин нэг буцалгана.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.