Өнөөдөр дэлхийн орнуудад “Ээжүүдийн баяр”-ыг өргөнөөр тэмдэглэж байна
АНУ-д жил бүрийн 5 сарын хоёр дах бүтэн сайн өдөр “ээжүүдийн баяр”-ыг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдөр ээжүүдэд хүндэтгэл үзүүлдэг бөгөөд үр хүүхдүүд нь ээжийгээ баярлуулж баярын мэндчилгээ дэвшүүлж, бэлэг бэлэглэдэг. Хүн бүр ээж дээрээ болон эмээгийндээ зочилж нэг өдрийг хамтдаа дурсгалтай өнгөрүүлдэг байна. Мөн сургуулийн сурагчид нэгдсэн журмаар ээждээ өөрсдийн гараар хийсэн бүтээлээ бэлэглэдэг аж. Энэ өдөр зөвхөн ээж бус, эмээ нар, өргөсөн ээж, эх барьж авсан ээж зэргийг хамтад нь баярлуулдаг.

Анх 1870 онд Julie Ward Home хэмээх эмэгтэй зөвхөн ээжүүдийн баярыг тэмдэглэх санаачлага гаргаж тус өдөр эмэгтэйчүүдийн төлөөх олон арга хэмжээг зохион байгуулдаг байсан.

Гэвч тэрээр 10 жилийн дараа нас барсан. Харин 1907 онд түүний охин Anna Jarvis ээжийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж Өмнөд Вержиня мужийн Гранфтонд хотын сүмд 400 хүүхдийг жүжиг тоглуулж ээжүүдэд нь бэлэг барьсан томоохон арга хэмжээ зохион байгуулж байжээ.
Үүний дараа 1912 онд “Ээжүүдийн өдөр”-ийг тэмдэглэх ОУ-ын байгууллагыг байгуулсан. Үүнээс хойш дэлхийн улс орнуудад тархан хөгжиж ирсэн. Амеркаас эх суурь нь тавигдсан ээжүүдийн баярыг өнөөдөр Австрали, Канад, Хятад, Тайланд гээд дэлхийн улс орнуудад өргөн цар хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ баярын гол бэлэг тэмдэг нь цагаан цэцэг/white canations/ юм. Анх Anna Jarvis ээжийнхээ дурсгалд зориулж цагаан цэцгээр цэцэрлэгт хүрээлэн босгосон бөгөөд хожим үүнийг АНУ-ын түүхт газрын жагсаалтад оруулсан байдаг. Өдгөө энэ ариун дагшин газар ээжүүдийн сүм, музей гэхчлэн олон олон эмэгтэйчүүдийн хөгжлийн төвүүд байршдаг бөгөөд ээжийнхээ дурсгалд зориулж хүн бүр цагаан цэцэг өргөдөг учраас тэнд “цагаан цэцэг”-ийн асар том хүрээлэн сүндэрлэдэг байна.

Ээжүүдийн баярын өдөр бүх нийтийн амралтын өдөр биш. Харин өнөөдөр амрах ёстой албан байгууллага, дэлгүүр, захууд ажилладаг байна. Баярын өдрөөр далимдуулан ашгийн төлөө ажилладаг байгууллагууд сүүлийн жилүүдэд олширсон байна. Жишээ нь азийн орнууд Хятад улсаас хиймэл цагаан цэцгийг их хэмжээгээр экспортлодог болсон бөгөөд үүнийг “Ээжүүдийн баяр”-г тэмдэглэх ОУ-ын байгууллага үүн дээр хатуу байр суурьтай ажиллаж байгаа гэнэ.

Энэхүү баярыг 2000 оноос хойш албан ёсоор жил бүрийн 2 дахь бүтэн сайн өдөр тэмдэглэх болсон бөгөөд ирэх жил 5 сарын 10 тэмдэглэх юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.