Оройн хоолондоо номад маягын гурилтай шөл хийцгээе эзэгтэй нараа!

Хааяа гэртэй энгийн сайхан гурилтай шөл хийж идэх сайхан шүү дээ. Тиймээс бүсгүйчүүддээ номад шөлтэй төстэйгээр хэрхэн гурилтай шөл хийх талаар бяцхан зөвөлгөөг хүргэж байна. Хамгийн гол нь энэхүү хоолыг дээрээ жигнүүртэй тогоонд хийх ёстой юм шүү.



Хэрчсэн гурилтай шөлний орц:

-6 ш дунд зэргийн төмс
-1 ш бөөрөнхий сонгино
-1 хоолны халбага элсэн чихэр
-Томоохон хоолны аягаар нэг хэрчсэн мах / үхрийнх бол гоё.
-Зуураад элдэхэд 2 дунд зэргийн элдүүр болох гурил
-Ургамлын тос
-Хоолны халбагаар нэг бүтэн нэг дундуур давс

Хийх дараалал:
Мах, сонгиноо Номад шөлнийхтэй ижлээр хэрчээд бэлдчихнэ. Халаасан тогоондоо тосоо хийнэ, тосоо халахаар элсэн чихрээ хийж хутгана, тэрийгээ халахаар сонгиноо хийж шаргал болтол хуурна. Тэгээд сайхан бор шаргал болохоор нь төмсөө хийнэ. Давсаа хийснийхээ дараагаар махаа бас хийнэ. Хамгийн сүүлд шөлөө хийнэ. Шөлний хувьд мах далд ороод дээшээгээ гурван хуруу илүү байхад болно.

Харин Энэ хооронд гурилаа зуурна. Гуриландаа бага зэргийн давс хийнэ. Сайхан хатуу зуураад, элдээд, тослооод, хуйлаад жигнүүр дээрээ өрнө. Шөлөө буцлаад эхлэнгүүт дээр нь жигнүүртэй гурилаа тавина. Гурилаа 15 минут болмогц гаргана. Гаргахдаа гурилаа маш сайн сэвнэ. Гурилаа өөрсдийн идэж болох хэмжээгээр хэрчинэ. Төмстэй шөлөө таваглана, дээрээс нь гурилаа цацна. Ингээд номад маягын гурилтай шөл бэлэн боллоо бүсгүйчүүдээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.