Гоо сайхны хэрэгслээ эмх цэгцтэй хураах аргууд

Бүсгүйчүүд та бүхэн өдөр тутам хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ хаана хадгалдаг вэ? Крем, пудр, үнэртэй ус, уруул өнгөлөгч, салфетка, тень зэрэг жижиг зүйлээс эхлээд сам, үсний хайч, үсний индүү, багс гээд нэрлээд байвал тоймгүй олон гоо сайхны хэрэгсэл дүүрэн байдаг. Харин энэ бүхэн толины өмнөх ширээнд багтдаг гэж үү? Үгүй л болов уу. 

 Бид та бүхэнд таныг хөөрхөн сайхан харагдахад хамгийн сайн найз чинь болдог гоо сайхны хэрэгслүүдээ зай талбайг ашиглан, эмх цэгцтэй хураахад дөхөм болохуйц доорх ухаалаг аргуудыг санал болгож байна.

 

Та хэрэглэсэн багсаа шинэхэн хэвээр нь байлгахыг хүсдэг бол ийм нэгэн арга байж болох юм. Багснууд хоорондоо нийлэхгүй сайн талтай.

Хэрвээ таны үсний зүүнүүд нэг мэдэхэд л гээгдчихдэг бол соронзтой гадаргуун дээр тогтоож болно.

Та холын замд олон уруулын  будаг авч явах шаардлагатай бол тус бүрт нь ийн зохицуулж болох юм.

Өөрийн дуртай үнэртэй усаа бялууны тавган дээр өрөөд тавьчихвал бас л сонирхолтой харагдана.

Мөн ийм тавиур байж болно.

Багснуудаа нүдний  шилний саванд хийвэл нэг дор байхаас гадна илүү цэвэрхэн байна. Мөн тус саванд сормуусны будаг, нүдний харандаа зэрэг гонзгой хэлбэртэй зүйлсээ хийж болно.

Бичиг хэрэг хийдэг тавиурт үсний хайч, индүү зэрэг овор ихтэй зүйлсийг хийвэл эмх цэгцтэй харагдана.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
1900-1973 (103.26.194.1) 2014-05-23 13:48:46
Та дугуйн аялалд явмаар байна уу Дугуй унан их хотын хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна уу Дугуй түрээс худалдаа засвар бүхий л үйлчилгээг та 1900-1973аас асуугаарай 1900-19